Нууц мэдээллийн уурхай

Төрийн банкны удирдлага “Хадгаламж банк”-наас ирэгсэдэд хатуу ханддаг гэнэ

Нийтэлсэн: 2015-01-23 03:09:48

Банкны ажилтнууд алдаа зөрчил гаргах, дарга захирал нарынхаа өмнө бүтэлгүйдэхээс үхтлээ айдаг. Учир нь маргааш нь ажлаасаа халагдаад байр, машины зээлийн хөнгөлөлттэй нөхцлийг нь цуцлаад хаячихдаг гэнэ. Төрийн банкны гүйцэтгэх Д.Батсайхан нь энэхүү аймшигтай бөгөөд үр дүнтэй аргыг өргөн хэрэглэдэг аж. Ялангуяа “Хадгаламж” банкнаас шилжиж ирсэн ажилтнуудад хатуу хандсаар бүр зүрхэнд нь орсон сурагтай. “Хадгаламж” банкыг хүлээж авангуутаа ТУЗ-ийн шийдвэр гаргуулан өмнөх үеийн “но”-г нь ухаж илрүүлж гарчээ. Хоёр банк хүлээлцэхэд хоёр сайд ажлаа хүлээлцэх үеэс дутахгүй их маапаан гардаг гэнэ. Одоогийн байдлаар Хадгаламж банкны тэргүүн орлогч захирлаар ажиллаж байсан Н.Амгаланд холбогдуулан орон нутаг хариуцсан дэд захирал Б.Наранхүү нарыг оролцуулан шалгасан хэрэг Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа аж. Төрийн банкны удирдлага орон нутаг хариуцсан дэд захиралыг Чингэлтэй дүүргийн салбарын эрхлэгчээр томилон ажиллуулж байснаа саяхнаас халаад “орон сууцны зээлийн гэрээ”-г нь цуцалж орхижээ. Цалингийн зээлийн гэрээг ч мөн цуцалж. Учир нь өнөөх шалгалтаар баахан зүйл илэрчээ. Өмнөх банкны үед ПӨСХ-ийн захирал Б.Цэндсүрэн нь орон нутаг хариуцсан дэд захирал Б.Наранхүүгийн үүрэг даалгавраар Увс аймгийн харилцагч Д.Төмөр-Өлзийгийн дансны дугаар, регистрийн дугаарыг сольж засварласан нь шалгалтаар илэрсэн гэнэ. Харилцагч  Д.Төмөр-Өлзий нь Увсын аймгийн төрийн өмчит компани болох “Увс”-ын захирал агаад тус компаний дансанд бодогддог хүүг хувьдаа авдаг байсан гэж Төрийн банкны шалгалтын хэсэг тогтоожээ. Мөн Д.Мандахбатын 37..71 тоот дансны хамтран эзэмшигч Г.Эрдэнэчимэгийн мэдээллийг АТГ-д шалгагдаж байгаа, гэхдээ манай сайн харилцагч хэмээн мэдээллийн логоогоос бас л устгуулсан гэнэ. Харин Б.Наранхүү нь өмнөх банкинд орон нутаг хариуцсан дэд захиралаар ажиллаж байхдаа Мандахбат гэдэг хүний гаргасан өргөдлийг “зохих журмын дагуу шийдвэрлэ” хэмээн үүрэг өгснөөс бус данс устгах, харилцагчийн мэдээллийг засварлах үүрэг өгөөгүй гэж биеэ хамгаалжээ. Энэ мэтээр дампуурсан  “Хадгаламж” банкнаас шилжин ирэгсэд Төрийн банкинд “нутагшихдаа” нэлээд зовох бололтой аж.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших