Багануурын АН-д бас мөнгө тараасан хэрэг гарчээ
АН төлөвших яагааг ч үгүй гэдгийг ҮЗХ-ны нөхөн сонгууль харууллаа. Ялангуяа хотын хэдэн дүүргийн намын хороо нь өрсөлдөөн тэмцэл бүлэглэл талцалд бүрэн идэгджээ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн АН-д зодоон маргаан мөнгө тараасангээд сонгуулийн бүхий л бульхай бузар бүхэн гарч. Тэгвэл хот болох гээд байгаа Багануур дүүрэгт ийм явдал болсон гэнэ. Оны өмнөхөн ИТХ-ын даргаа огцруулаад авсан. Засаг даргаа унагаах хор найрагдаж байхад АН-д нөхөн сонгууль болоод жинхэнэ бужигнаж байна. Ан-ын нөхөн сонгуулийн бужигнааны үеэр 2014 оны 1-р сарын 8-ны “түүхт өдөр” дүүргийн АН, МАН хоёр дүүргийн төрийн бүх албан тушаал, төрийн өмчит компаний захирал дарга нарын суудлыг хувааж авах тохироонд хүрч маш нууц гэрээ байгуулсан гэдэг нь илэрчээ. Мэдээж үүнийг хоёр намын удирдалгын тас нууцалж. Нэгэнт албан тушаал дээр тохиролцож чадсан тул ердөө маргааш нь л ИТХ шууд хуралдаад хэвийн ажиллаад эхэлжээ. Өмнөх Засаг дарга Э.Гончигжав нууц гэрээг “хүндэтгэн” дагаж мөрдөж байсан бол шинэ Засаг дарга Б.Бямбадорж огтхон ч тоосонгүй халаа сэлгээгээ эхэлжээ. Тэрхүү гэрээ ёсоор ЗДТГ-ын аж ахуйн даргыг МАН-аас томилохоор заасан тул Ардын намын эмэгтэй уг албан тушаалд ажиллаж байжээ. Гэтэл шинэ удирдлага түүнийг халан оронд нь АН-ын хүнийг тавьж гэнэ. Үүнд уурссан халагдсан эмэгтэй өнөөх алдарт гэрээг нь задалснаар Багануур дүүргийн МАНАН-гийн хамаг булай дэлгэгдэн хоёр намын дарга нар хүндхэн байдалд оржээ. Тэрхүү нууц гэрээгээр ЗДТГ, харьяа агентлаг, төрийн өмчит компаний удирдлага гээд бүгдэд нь даргаас нь эхлээд жижүүрийг нь хүртэл хоёр нам нууцаар хувааж авсан байжээ. Уг нь гэрээгээ хэл амгүй мөрдөөд явж болох байсан ч засаглаж сураагүйгээрээ АН эхэлж зөрчлөө хэмээн Ардын намынхан зүхэхээс гадна дотроо хагаралдаад эхэлсэнд баяртай байгаа гэнэ.
NUUTS.mn