Нууц мэдээллийн уурхай

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Л.Даваацэрэн орос сургуулийн захирал эмэгтэйгээ халах гээд дийлсэнгүй

Нийтэлсэн: 2015-01-23 01:49:20

Эрдэнэт үйлдвэрт монголчуудаас гадна олон тооны орос иргэд энэ үйлдвэрт ажилладаг. Тэд анхнаасаа л илүү цалин авч тусгай хангамж эдэлж ирсэн хэвээрээ байга.. Орос монгол ажилчид үйлдвэрлэлийн осол гэмтэлд ороход оросд нь илүү нөхөн төлбөр өгдөг. Үйлдвэрийн хөрөнгө идсэн монгол шоронд ордог бол оросыг нь Эрдэнэтийн консул шууд л нутаг явуулчихдаг. Оросын ажилчид илүү эрх ямба эдэлдэг болохыг харуулсан хэрэг Эрдэнэт үйлдвэрийн харьяаны орос сургуульд гарчээ.  19-р хэмээх энэ сургууль нь тэр хавьдаа л элит гэгдэн нутгийн томчуудын хүүхдүүд сурдаг агаад Оросын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн нэг цехийн статустай агаад захирлыг нь ерөнхий захирал томилж халдаг. Энэ сургуулийг 2009 оноос хойш удирдсан Семенова.Л.Г гэдэг дархлагдсан орос эмэгт эйг Л.Даваацэрэн зайлуулах гээд барахгүй суугаа гэнэ. Орос захиарлыг ерөнхий захиарлын нэгдүгээр орлогч Дарчукаас эхлээд орос консул нь төлийгүй монгол ёурагчдын эцэг эх хүртэл хамгаалах тул хүчин мөхөсдөөд байгаа гэнэ. Гэтэл Семенова.Л.Г нь сургуулийг олон жил удирдахдаа сургуулийн хамт олны дунд таагүй уур амьсгал төрүүлж албан тушаалаа удаа дараа урвуулан ашигласан гэж Ерөнхий захирал нь үзжээ. Мөн сурагдын эцэг эхийг ялгварлан ханддаг тухай ч өгүүлсэн байж. Семенова.Л.Г нь сарын 2280 долларын цалин авч Эрдэнэт үйлдвэрийн тусгай байранд амьдардаг гэнэ. Гэсэн ч энэ өндөр цалин нь түүнд хангалтгүй байж. Сургуулийн захиралыг хувиар тушаал гарган өөрөө өөрийгөө урамшуулж байсан нь илэрчээ. 2012 оноос үйлдвэрийн ажилтан тэмдэглэлт 50 насны ой тохиовол 500 мянган төгрөгөөр нэг удаа шагнаж байх журам тогтжээ. Сургуулийн нэгэн монгол багш энэ шалгуурыг хангасан тул захирал Семенова.Л.Г нь тушаал гарган урамшуулал олгохдоо өөрийгөө бас давхар хавчуулаад авчээ. Тэгэхдээ 500 биш бүр 800 мянган төгрөгөөр шагнаж. Энэ явдлын дараахан үйлдвэрийн хуулийн хэлтсээс захирлын гаргасан тушаалыг шалгасанд урамшууллын хэрэг илэрч. Сандарсан орос захирал эхлээд шагналын мөнгөө яаран буцаан тушаагаад үйлдвэрийн орос дарга нараасаа аврал эрэн очжээ. Цаадуул нь Семенова.Л.Г-г өөрөө өөрийгөө шагналаа хэмээн буруутгаад тайлбар бичиж өг гэсний дагуу Хуулийн хэлтсийн монгол дарга болон захирал Рой нарт тайлбар хүргүүлжээ.  Үүний дараахан захирлын орос маягийн “но” дараа дараагаар илэрч. Сургуулийн нэлээд олон өмчийг хувийн хэрэгцээндээ ашиглаж байшаад тооллого болох сургаар буцаан өгч. Оросууд хойно уух явдал сургуульд нь хавтгайрчээ. Ажлын байранд архиддагаас гадна сурагчдын хоол бэлтгэдэг гуанзны бэлтгэлийн өрөөнд бүжиг зохион байгуулж байсныг баталсан гэрэл зураг хүртэл Ерөнхий захирлын гарт орж. Багш ажилчид блон эцэг эхчүүдээс өөртөө хэрэгтэй хүсүүсийг л онцгойлон авч үздэг агаад тэд нарыг удирдлагынхаа эсрэг чадамгай турхирч бүр өөрийгөө хамгаалсан захидал хүртэл бичүүлж. Сургуулийн эцэг эхийн хорооны дарга гэх В.Амгалан нь Л.Даваацэрэнд захидал бичиж Семенова.Л.Г-г халбал сургалтын үйл ажиллагааг тасалдуулна хэмээн сүрдүүлсэн гэнэ. Гэтэл бодит байдлыг шалгахад М.Амгалан нь эцэг эхийн хорооны даргаар зохих журмын дагуу сонгогдоогүй, Семенова.Л.Г-гийн шууд тавьсан хүн болж таарч. Түүнээс гадна 2010 оноос эхтэй сурагчдын дүрэмт хувцасны асуудал байдаг гэнэ. “Их шаглаа” гэдэг компани дөрвөн жил сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нийүүлж ирсэн агаад Семенова.Л.Г нь бараг албадлага хэрэглэж эцэг эхчүүдийг хүчээр авхуулдаг аж.  Гэтэл дүрэмт хувцас нийлүүлдэг энэ компаний эзэн нь сургуулийн эцэг эхийн хорооны дарга мөн гэж үйлдвэрийн удирдлага тогтоожээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших