Нууц мэдээллийн уурхай

“Бороо гоулд” монгол ажилчдын ажлын байрыг хадгалах амлалтаа уландаа гишгэлээ

Нийтэлсэн: 2015-01-23 01:33:22

Гацууртын ордыг алдарт “Бороо гоулд” компанид өгах лобби улам бүр хүчтэй явагдаж байна. Бороогийн ордын 45 тонн алтыг хуу хамсан энэ компаний өмнө бүр ч их зусардан долигнож Гацууртын ордын 20 хувийг төр өөртөө худалдан авах шийдвэр гаргасан. Ингэснээр урт нэртэй хуулийн заалтаар олборлох эрхгүй байсан энэ орд руу “Бороо гоулд” шүдээ хүртэл зэвсэглээд дайран орох эрхтэй болжээ. Дээгүүрээ урвагч ноёдыг атгандаа оруулсан энэ компани доод шатандаа монгол хүн, Монголын хуулийг уландаа гишгэдэг хэвээрээ байна. 2005 оноос тус компанид механик инжежерээр ажилд орж тасралтгүй ажиллан үйлдвэрийн засварын ахлах мастер, ерөнхий мсатер хүртэл дэвшин ажилласан Д.Б-г саяхан ажлаас нь халж маш дээрэнгүй бүдүүлэг байдлаар кемпнээсээ хөөж гаргасан гэнэ. Түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг өгөөд гарын үсэг зур гэхэд нь англи хувь дээр нь зурсанд тэр дороо л нохой шиг хөөгдж гарчээ. Энэ компанид Жон Козакофф хэмээх жүүд болон гадныхныг аялдан дагалдсан хэдэн монгол дарганцаруудыг дураараа авирлал бүр хэтэрчээ. Д.Б нь ажил хэргээс болж үйлдвэрийн орлогч дарга Энхсүхтэй муудалцсан агаад тэр нь ажилгүй болгож чадна шүү гэж занасан хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ. Орлогч даргын ёс зүгүй байдлын талаар ҮЭХ нь компаний удирдлагадаа гомдол гаргасан ч ямар ч арга хэмжээ авсангүй.  Өдгөө “Бороо гоулд” компанийхан дарамталж байж гарын үсэг зуруулсан мэдэгдлийнхээ англи хувиар түрий барин Д.Б нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрсөн гэж дайрч байгаа аж. Компаний захирал Жон Козакофф ч хуулийн дагуу олгох тэтгэмжийг ганц тушаалаараа хасаж тогтоон сөрөг нэхэмжлэлээр 19 сая төгрөг нэхсэн гэнэ. Асар их алттай Гацууртын ордыг нэмж авсан мөртлөө энэ компаний удирдлага “нөөц багассан тул орон тоогоо цомхотгож байна” хэмээн монгол ажилчдаа дэс дараалан халж эхэлжээ. Гэтэл хэрвээ бидэнд Гацууртын ордыг өгвөл Бороогийн уурхайд ажиллаж байгаа монгол ажилчдаа тийш нь шилжүүлээд ажлын байрыг нь бүрэн хадгална гэж амлаж байсан Жон Козакофф, экс тагнуулч Д.Сандаг нар нь төр засгийн хэдэн түшмэдийг хөөрхөн хуурахтайгаа байгаа бололтой.
 
 
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших