Хархорин захын наймаачид ханш унагалаа хэмээн зодолдож нэгийгээ гэмтээжээ
Нийтэлсэн: 2015-01-22 08:09:54
Таван мянган төгрөгөөр зарагддаг гутлын ханш унагалаа гэх шалтгаанаар Хархорин захын гутлын наймаачид хоорондоо зодолджээ. Зодсон гэх Ц.Ц нь “хэрэг гардаг өдөр Хархорин зах дээр лангуун дээрээ нэг шуудайтай гутал авчирч асгахад надтай цуг ажилладаг хүмүүс ирээд үзэж алт, мөнгө шиг муу гутал байна гэцгээж байсан, гэтэл миний хажуугийн лангуунд суудаг М намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж хулгайч, дээрэмчин гэх мэтээр орилж эхэлсэн, тэгээд би чамтай хэрүүл хиймээргүй байна гээд би бие засахаар яваад ирсэн чинь миний хажуугийн лангууны Хандаа эгчийн сандал дээр суучихсан миний лангуу руу элс цацаад сууж байхаар нь би очоод болиоч гээд сандал руу нь өшиглөсөн чинь миний үснээс татаад, миний толгойруу цохисон. Тэгээд би зөрүүлээд үснээс нь татчихаад тавьсан. Би өөрөөр зодож цохиогүй” гэжээ. Харин зодуулсан Н.М нь “урьд өдөр нь би хоёр уут алт, мөнгө нэртэй комиссын гутал авсан тэгээд тэр гуталнуудаас нэг хүн ирээд 1500 төгрөгөөр гурван гутал, 5000 төгрөгөөр нэг гутал худалдаж авсан. гэтэл миний хажуугийн лангуунд суудаг Ц намайг гутал хямдхан зарж ханш унагалаа гээд намайг үснээс татаж, өшиглөж зодсон. Тэгээд тэр өдөр толгой өвдөөд байхаар нь би гэртээ харьчихаад, 2-3 хоногийн дараа цагдаад мэдэгдэж, шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэжээ. Шүүх зодсоныг нь 960 мянган төгрөгөөр торгоод энэ хэргийг шийдвэрлэж. Гэхдээ энэ нь ард игэдийн худалдан авах чадвар муудсанаас наймаачид ямар хүнд байдалд орсоныг харуулж байна. Олонхи нь гүйлгээ муугаас зээлийн өрөнд орсон гэнэ.
NUUTS.mn