Нууц мэдээллийн уурхай

Л.Энх-Амгалан эхлээд нуураа цэвэрлэх хэрэгтэй

Нийтэлсэн: 2015-01-22 07:42:03

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бүх бичиг баримтаа өгсөн, энэ санаачилгад нь хөвсгөлчүүд хийгээд далай ээжийг хамгаалах зорилготой ТББ-ууд ихэд баярласан тухай сэтгэл хөдлөн ярьжээ. Саяхан хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулах үедээ ингэж сэтгэл хөдлөн ярьж байсан. Гэтэл Хөвсгөл далайг цэвэрлэх гэдэг том ажил огт хийгдээгүй байдаг. Эрхэм гишүүн нэр дэвшиж байхдаа сонгуулийн үеэр энэ талаар нэлээд ярьж далайд живсэн машин төмрийн сэг хаягдлыг гаргаж хаях талаар ажил зохион байгуулна гэж байсан. Харамсалтай нь одоогоор татаад гаргачихсан нэг ч төмрийн хаягдал алга байна. Засаг хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнахдаа Хөвсгөл нуурыг цэвэрлэх тухай ярьсан гэж өгсөн үү эсвэл ирээдүйд цэвэрлэчихээр хүн байна гэж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй. Ёроолдоо бөөн төмрийн хогтой нуурыг дэлхийн байгалийн өвд бүртгэх эсэх нь эргэлзээтэй. Далайд унасан машинуудын дунд дүүрэн шатахуунтай цистерн хүртэл бий гэсэн яриа явдаг.  Хэрвээ бүртгэхдээ хүрвэл Л.Энх-Амгалан гишүүний бичгийг үндэслээд бүртгэхгүй биз.  ЮНЕСКО-гоос хүмүүс ирж шалгавал эрхэм гишүүн ёроолд нь дан загас байгаа гэж хэлэх болов уу…
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших