Төрөх үед нөхөр нь хажууд байвал илүү өвддөг гэнэ
Нийтэлсэн: 2015-01-22 06:22:19
Өдгөө моодонд ороод байгаа нөхрөө хажуудаа байлгаж төрдөг явдал нь эмэгтэй хүнд хатуухан тусдагийг судлаачид баталжээ.Лондоны Их сургуулийн судлаачдын баталж байгаагаар нөхөр хажууд нь байх юм бол эмэгтэй хүн төрөлтийн өвдөлтийг илүү хүчтэй хурц мэдэрдэг гэнэ. Хэрвээ төрөхөд нь нөхөр нь хамт байвал эмэгтэйчүүд сэтгэл санаагаар өөдрөг өөртөө итгэлтэй болдог гэж үздэг байсан. Эмч нар ч энэ явдлыг магтан сайшааж ирсэн. Судлаачид нөхрийнхөө дэргэд төрсөн 50 эмэгтэйн өвдөлтийн түвшинг 11 баллаар тооцоолж гаргаад ганцаараа төрсөн эмэгтэйчүүдтэй харьцуулж үзжээ. Үр дүнд нь нөхөрийнхөө хажууд төрсөн эмэгтэйчүүдийн өвдөлтийн зэрэг 9 баллаас дээш байсан бол нөхөргүй төрсөн хүүхнүүд 5-8 баллын үзүүлэлттэй гарсан гэнэ.
NUUTS.mn
