Нууц мэдээллийн уурхай

Нөхөр нь эхнэрээ, бэр нь хадам ээжээ зодож гэмтэл учруулсан хэрэг гарчээ

Нийтэлсэн: 2015-01-22 05:13:13

Нэгэн гэр бүлд гурвалжин дөрвөлжин зодоон болж гэр бүлийн бүх гишүүд гэмтэл авсан хэрэг  Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн1-… тоотод гарчээ. Хүү нь эхнэрээ зодсон мөн ээжтэйгээ нийлэн эхнэрээ дараа нь ааваа зодож хамрын ясыг нь хугалжээ. Хадам ээж нь ганцаараа байсан үедээ бэрдээ зодуулсан бол дараа нь хүүтэйгээ нийлэн зодож хариугаа сайн авчээ.  Хүү Б.Э нь мэдүүлэхдээ “ би 2009 оны зун эхнэртэйгээ нийлж хүүхэд 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, хамт амьдрах хугацаанд эхнэр маань байнга хий хардаж гэрт хэрүүл их гарах болсон, тэгээд над руу мааждаг түлхдэг тэгэхээр нь би гэрээсээ гараад явдаг, хэрэг гардаг өдөр гэртээ унтаж байтал эхнэр ээжийг маань зодож байхаар нь би сэрсэн, гэтэл  миний дээр хөнжил дээр суугаад би хөдөлж чадахгүй байсан тул ээж дүү хоёрыгоо О-г аваач гэж дуудсан, тэгтэл ээжийг пийшин рүү унагаасан, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, би РС тоглодог нь үнэн, үүнээс болж хэрүүл гардаг, эхнэрийнхээ  3 удаа хугалсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, би гэрээс О-г  араас нь өшиглөж гаргасан” гэжээ Харин хадам ээж Х.О нь “ бэр гэрт иоээд хэвтлээ гээд хүү рүү дайраад байсан, би араас нь таттал  над руу тийрсэн” гэсэн гэнэ. Бэр бүсгүй Ц.О нь тэр бүхнийг үгүйсгэж “би хадам ээжийг зодоогүй, хадам ээжтэй таарахад архи үнэртүүлсэн ирсэн, байсан, тэгээд бид хоёрыг гэр рүүгээ хамт явья гэж хэлэхээр нь би халамцуу байхаар нь очихгүй гэтэл хүү маань Хүрлээ ахындаа очье гээд байсан, би нөхөртэйгөө хамт амьдарсанаас хойш 2010 оны 2 сараас эхэлж зодуулсан, эрүүлдээ ч согтуудаа ч зоддог, зодох бүртээ өдөр ч шөнө ч хөнжилд ороож зоддог, гартаа дандаа алчуур ороож зоддог, ам руу гартаа таарсан зүйлийг чихдэг, гялгар уутаар хүртэл толгой боож зодсон сүүлдээ миний нүд рүү цохьж сохор хүүхэн сохор хүнтэйгээ суу гэж зодсон, би төрөлхийн хараа муутай  одоо нэг нүд маань 00 хувь болсон, би нөхөртөө зодуулах бүртээ цагдаад хандаж чаддаггүй байсан, намайг жирэмсэн байхад зодсон, сүүлдээ хадам ээж нийлж зодсон, хамгийн сүүлд хэрэг гарах өдөр би гэрт ороход баруун талын орон дээрээс нөхөр босч ирээд юу хулгайлах гэж байгаан гэж хэлээд шууд миний хэвлий рүү өшиглөсөн, би газарт доошоо шээс алдаж шээсэн, тэр чигээрээ газарт унаад хэвтэхэд миний толгой хадам ээжийн хөлний тушаа байсан, тэгтэл ээж миний үснээс нэг гараараа татаж зулгаагаад нөгөө гараараа ямар нэг юмаар цохьсон, хадам ээж хүүг маань төрөх ёсгүй хүүхэд гэж байнга уурлаж, хүүхдийг маань авч шидэж байсан, намайг залуу хүүхдийн толгой эргүүлж суусан гэж байнга хэлж зодож байсан, нөхөр маань байнга РС тоглоом тоглодог, үүнээс болж хэрүүл гардаг одоо тусдаа байгаа, шүүхээр салах өргөдлөө өгсөн байгаа” гэжээ. Шүүх хадам ээжээ зодсон бэрийн хэргийг хэрэгсэхгүй болгож харин нөхөрт нь нэг жилийн хорих ял, хадам ээжийг 960 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших