Нууц мэдээллийн уурхай

С.Баярцогт “Эрдэнэс Оюу толгой” компанид 17 тэрбумын зөвлөх үйлчилгээ авах төсөл оруулсан нь батлагдлаа

Нийтэлсэн: 2015-01-22 01:59:44

ЗГХЭГ-ын сайд С.Баярцогтоос “сайн сайхан” зүйл гарна гэж хүлээхэд бэрх болжээ. Өдгөө нэг долларыг нь ч гэсэн үр ашигтай зарцуулах ёстой “Чингис” бондын мөнгөнөөс 17 тэрбумыг Америкийн нэгэн хуулийн компанид өгөх санал бүхий материал УИХ-ын Төсвийн байнгийн хороонд оруулсан нь доорхи баримтаар батлагдаж байна. Нэр нь үл мэдэгдэх гадны хуулийн компани төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэнэ. Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газар намынхаа хамгийн шилдэг боловсролтой боловсон хүчнийг гол гол газруудад “тараан байрлуулсан” гээд байсан нь шар толгойтнуудын туслалцаагүйгээр ганц компани удирдаад аваад явчих чадваргүй нөхдүүд байсан аж. Тэгээд ч олон арван сая доллароор хэмжигддэг зөвлөх үйлчилгээ гэгч ямагт хардлага сэжиг дагуулдаг. Иймэрхүү  өндөр үнэтэй ч өгөөж багатай “гайхамшигт” зөвлөх үйлчилгээний үр дүнд бий болсон зузаан зузаан боть бизнес-план, менежментийн зөвлөгөө МИАТ компанид гэхэд л уул овоо шиг их байдаг.  Тэрийг нь ашиглаж байгаа юм байхгүйн дээр Монголын нөхцөлд таарахгүй “галзуу хүний өдрийн тэмдэглэл”шиг юм байдаг гэсэн. Тэгвэл ахиад л нэг том зөвлөх үйлчилгээг “Эрдэнэс ОТ” компанид шахахаар болж байгааг холбогдох байгууллага нь шалгах хэрэгтэй.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших