Нууц мэдээллийн уурхай

3.2 тэрбумын банкны өрнөөс болж МАХН-ын НБД, гавъяат хуульч Ц.Шаравдоржийн үзэсгэлэнт гэргийн хил нэвтрэх эрхийг дахин хааж магадгүй болжээ-2

Нийтэлсэн: 2015-01-22 01:41:37

…Харин “Улаанбаатар” банкныхан үүнийг нь эрс няцааж. “Гандирс” компаний ерөнхий захирал Ц.Эрдэнэчулуун л манай банктай барьцаат зээлийн гэрээ хийсэн, бид Шаравдорж гэдэг хүнд зээл өгөөгүй гэсэн гэнэ. Гэхдээ хоёр компаний дүрэм болон Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар “Дорнын гандирс” компаний үүсгэн байгуулагч нь Ц.Эрдэнэчулуун хатагтай болох нь лавтай тогтоогдоод гараад ирж. Нөхцөл байдал бишдмэгц “Гандирс” компанийхан бас л хариу мэх хийж. Тэд энэ удаад банкны зээл авах үед “Дорнын гандирс” компаний захирлаар Ш.Энхбаясгалан албан ёсоор томилогдон ажиллаж байсан эсэхийг нь батлуулна, нотлуулна гээд дайрчихжээ. Ерөнхий захирал Ц.Эрдэнэчулуун хатагтайн гүйцэтгэх захирлаа албан ёсоор томилсон тушаал байхгүй тул “Дорнын гандирс” компаний захирал Ш.Энхбаясгалангийн зочид буудал банкны зээлэнд барьцаалсан явдал нь угаасаа хууль бус үйлдэл болж таарах гэнэ. Энэ мэтээр нэг талаас “Гандирс”, нөгөө талаас ШШГА, банк хоёрын мэтгэлцээн маргаан улам даамжирч байна.. Өдгөө зочид буудлаа алдахгүй гэсэн тал нь бидэнд дуудлага худалдаа болохыг албан ёсоор мэдэгдээгүй, энэ бүх хугацаанд өмчлөгч бус болох “Дорнын гандирс”-тай харьцаж байсан гэж бухаж эхэлжээ. Харин нөгөө тал нь зээлээ төлөхгүй, барьцаат хөрөнгөө хураалгахгүй тулд элдэв хууль бус үйлдэл хийж, хуулийн янз бүрийн гох дэгээ ашиглаж байна хэмээн эсэргүүцэж байна. ШШГА-ныхан зочид буудлыг нь хураан авч улмаар дуудлага худалдаанд оруулах болсноо “Гандирс” компанид 70 гаруй хоногийн дотор янз бүрийн хэлбэрээр мэдэгдсэн байхад бидэнд  юу ч хэлээгүй хэмээн яаж гүтгэж чадаж байна вэ гэж толгой сэгсэрчээ. Ц.Эрдэнэчулуун хатагтай холбогдох гэхэд утсаа авдаггүй тул факс явуулах болоход “Гандирс” компанийхан манайд факс байхгүй гэж мэлзсэн гэнэ. Иймд баталгаат шуудангаар мэдэгдлээ хүргүүлжээ. Харин Ц.Эрдэнэчулуун хатагтай тэр мэдэгдэл нь дуудлага худалдаа болохоос ердөө 15-хан минутын өмнө л ирсэн, би 15 минутанд багтан Улаанбаатараас Сайншандад очиж чадахгүй тул шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох боломжийг өмчлөгчид зориуд олгоогүй гэж эсэргүүцэл гаргажээ. Үүнээс болоод найман давхар зочид буудлаа хураалгах болсоноо компаний хувьцаа эзэмшигч нартаа ч мэдэгдэж чадаагүй гэнэ. Ийнхүү “Гандирс” компани болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын харилцаа бүр муудаж. Өдгөө шийдвэр гүйцэтгэгч нар “Дорноговь” зочид буудлаас нь гадна Өмнөговь аймгийн төвд баригдсан “Гандирс” худалдааны төвийн барилгыг нь хэсэгчилэн хурааж дуудлага худалдаанд оруулах гэнэ. Ц.Эрдэнэчулуун хатагтай өмнөх УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт нэр дэвшиж байсан юм. 
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших