Зам тээврийн яамны хэлний боловсрол..
Төрийн захиргааны байгууллагын ажлын байрны албан тушаалын шаардлагыг жирийн хүн унших юм бол үнэхээр сүрдмээр эд байдаг. Төрийн байгууллагад 5 жил тасралтгүй ажилласан, түүнээс гурван жил удирдах ажил хийсэн, төрийн удирдлагын мэргэжилтэй, бакалавр, магистр бүр докторын зэрэгтэй байх ёстой гэх зэргээр баргийн хүн дийлэхээргүй өндөр шалгуур тавьдаг. Гэтэл тэр өндөр шүүлт шалгуурыг “давж хангаж ” орсон төрийн албан хаагчид нь зөв бичгийн наад захын мэдлэггүй гэдгийг Зам тээврийн яамнаас харж болно.
NUUTS.mn