Нууц мэдээллийн уурхай

ХААИС-ын Б.Бямбаа нарын хэрэгт гэрч нар юу хэлэв…

Нийтэлсэн: 2015-01-21 01:45:48

ХААИС-ын захирал Б.Бямбаа нарын дуулиант хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж Б.Бямбаа, Д.Янжмаа, Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарыг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас шууд сулласан. Гэтэл хохироогүй гээд байсан сургууль анхан шатны шүүхийн дараа гэнэт зангаа хувирган хохирсон болоод явчихжээ. Д.Хэрүүга захирлын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав, өмгөөлөгч Т.Цогтжаргал нар нь “ХААИС нь 100 хувь төрийн өмчит сургууль, иймд хөрөнгө мөнгө хэрхэн зарцуулахыг сургуулийн Удирдах зөвлөл шийддэг, энэ хэрэгт манай сургууль хохирсон нь үнэн, гэмт хэргийн бүрэлдэхүүн байна” хэмээн гомдол гаргаж. Прокурор ч үүнийг нь дэмжин эсэргүүцэл бичсэнээр Б.Бямбаа нарын шүүх хурал өчигдөр болсон ч ахин хойшиллоо. Энэ хэрэгт ХААИС-ийн эдийн засагч З.Лхагвадорж, Ш.Энхтөр, С.Алтанцэцэг, Д.Эрдэнэцогт, Б.Солонго, Б.Жавзандорж, Г.Цог-Эрдэнэ нар гэрчээр мэдүүлэг өгчээ.
-ХААИС-ийн эдийн засагч З.Лхагвадорж : Би Олон улсын хэл судлалын төвийн барилга гэдгийг 2012 оны 12-р сард л мэдсэн, түүнээс өмнө мэдээгүй, тэр үед манай ажилчид Бямбаа захирал сургуулийн хашаанд өөрийн хөрөнгөөр барьсан хувийн барилгаа сургуульд зарсан хэмээн ярьцгааж байсан, би манай сургууль хөрөнгө мөнгөгүй байж ямар мөнгөөрөө авсан юм бол гэж гайхсан, сургуулийн эдийн засагчын хувьд надад сургуулийн санхүүгийн болон мөнгөн хөрөнгийн мэдээллийг танилцуулдаггүй байсан, 2012 оны сургуулийн төсөвд ямар ч Олон улсын хэл судлалын төвийн барилга худалдаж авна гэж хөрөнгө мөнгө тусгагдаагүй, 741 сая төгрөгөөр барилга худалдан авах нь битгий хэл цалингаа арай гэж тавьдаг байсан,
-С.Алтанцэцэг : Би захирал Энхтөрийн хий гэсний дагуу хийсэн, эхлээд орон сууцны зориулалтаар баригдаж байсан, сүүлд нь нь Хэл судлалын төв болж өөрчлөгдсөн,
Мөн ХААИС-ийн Хяналт шалгалт мониторингийн албаны дарга бөгөөд дэд захирлаар ажиллаж байсан Т.Даваажав мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгчээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших