Нууц мэдээллийн уурхай

Их гүрнүүд ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоос татгалзлаа

Нийтэлсэн: 2015-01-20 07:57:18

Ирэх хавар болох Германы фашизмыг ялсаны 70 жилийн ойн баярт Орос ихээхэн ач холбогдол өгч байгаа. Дэлхийн 2-р дайны гол хүнд хүчрийг нуруундаа үүрч Хитлерын армийн үндсэн хүчийг бутцохисон гэдэг гавъяагаа тодруулж хуучин болон шинэ холбоотон дундаа нэр хүнд, нөлөөгөө өсгөхөөр төлөвлөж байсан. Гэсэн ч Украйн болон Крымийн асуудлаас болж Баруун, Америктэй илт дайсагналцаж эхэлсэн нь Москвагийн хувьд том баярынх нь ач холбогдол буурч магадгүй болжээ. Ирэх 5-р сарын 9-нд тэмдэглэх энэ баярт Америк, Англи гээд голлох улс оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэднийг Европын холбооны ихэнхи орон дагах нь тодорхой болсон.  Герман улс угаасаа Ялалтын баярт оролцдоггүй тул ирэхгүй. Азиас Япон, Австрали мөн оролцохгүй болжээ. Дайны байдалтай байгаа Украйн энэ баярыг тэмдэглэхгүйгээс гадна хуучины ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд ч түдгэлзээд эхэлжээ. Путины ихэмсэг зан тэднийг улам бүр холдуулах болж.  Оросын эртний анд гэгдэх Арменид  нэгэн жирийн гэр бүлийг хүйс тэмтэрсэн гэмт хэрэгтэн цэргээ Москва шилжүүлэн өгөхөөс татгалзсан төдийгүй бүр энэ явдлыг ойшоохгүй байгаад нь энэ улсын эрх баригчдын дургүйцлийг төрүүлээд байна. Энэ мэт олон шалтгаанаар сүржин болох ёстой Ялалтын баяр даржин болж магадгүй нь. Аягүй бол манай ерөнхийлөгчтөн ч хүртэл Америкийн талд ороод өөрийн ээлжит бяцхан шоугаа хийж мэдэх юм. Одоогийн байдлаар Беларусь, Хятад, Хойд Солонгос болон Өмнөд Америкийн хэдхэн орноос л өндөр дээд хэмжээний төлөөлөгчид ирэх нь тодорхой байгаа аж.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших