Нууц мэдээллийн уурхай

Өмнөговьд хил зөрчсөн хятад иргэнийг хилчид бус иргэд барьжээ

Нийтэлсэн: 2015-01-20 07:00:13

Түүхт 90 жилээ тэмдэглэсэн Хил хамгаалах ерөнхий  газар Монгол улсын хил халдашгүй бат гэдгийг харуулсан “Босго тотго” гэдэг кино хийн сурталчилсан. Гэтэл үнэндээ манай хилийн хамгаалалт шүүрэн шанага шиг болжээ. Үүргэвч үүрсэн хятад залуу улсын хилийг явган нэвтрээд алхсаар 30 гаруй км нэвтэрч Шивээ хүрэнгийн боомтыг өнгөрөөд алтны магнат Н.Нямтайширын “Чинхау-МАК “ компаний уурхайн хажуугаас баригджээ. Баригдахдаа хилчдэд биш цагдаа нарт бус харин энгийн иргэдийн мэдээллээр илэрч уурхайн харуулын дарга нь барьж хууль хяналтынханд хүргэж өгч. Хилийн цэрэг, хилийн тагнуул, гадааын харьяатынхан иргэд барьсан хил зөрчигчийг авах гэж инээдтэй өрөвдөлтэй явдал болжээ. Уурхайн харуул Н.Чогсом 32-р постонд үүргээ гүйцэтгэж байтал төв засмал замаар үүргэвчтэй хүн алхаж явж. Очоод уулзтал хятад хүн байсан агаад хэл нэвтрэлцсэнгүй. Тэгэхээр нь харуулын постон дээрээ дагуулж ирээд уурхайн харуул хамгаалалтын тасгийн даргадаа станцаар мэдэгджээ. Хамгаалалтын даргыг ирэхэд хятад иргэн засмал замын хажууд цүнхээ орхичихсон, хажууд нь хуйлсан гудас, хоолны түмпэн харагдсанд хил зөрчигч байж магадгүй гэж сэжиглэжээ. Өөрийгөө англиар Хятад улсын иргэн Тан Чиао гээд цүнхэн дотроосоо Монгол улсын газрын зурагтай ном гарган Баянхонгорыг заагаад тийшээ яаж очих вэ гэж асуусан гэнэ. Гадаадын харьяатын асуудал эрхэлсэн дарга Гансүхтэй холбогдон бичиг баримтгүй хятад иргэн байна, ирж ав гэхэд өөдөөс нь унаа алга гэжээ. Холбогдох газруудад нь мэдэгдсэн ч элдэв шалтаг тоочоод авдаггүй. Ингээд аргаа баран өнөөх хятадаа дагуулан алхаж байтал хилийн тагнуулынхан сая нэг ирж авсан гэнэ. Баянхонгорыг зорьж яваа Тан Чиао баригдахаасаа өмнө уурхайн хажуугийн дэлгүүрээс 100 юаниар тооцоо хийн цэвэр ус тамхи авчээ. Өмнөговийн урд хэсэгт төгрөгөөр бус юаниар худалдаа хийдэг нь үнэн болж таарчээ. Ийнхүү хил зөрчигчийг иргэд илрүүлээд иргэд барьж өгчээ.  Хилийн цэргийнхэн ирсэн замаар нь шалгаж үзэхэд хил зөрчиж ирээд хуучин боомт байрлаж байсан газраас 18 км зайд хээр хоножээ. Өглөө нь нутгийн гүн рүү 12 км алхаад боомт ууурхай хоёрыг холбосон засмал зам хүрч тэндээсээ ердөө 20-хон юань өгөөд л нүүрсний машинд сууж “МАК” компаний уурхайд ирсэн байж. Монгол улсын хилийг нэвтрэх ийм л амархан болжээ.  Хил зөрчигч хятад шоронд нэлээд зовсон гэнэ. Шүүх хурал дээр “намайг барьсан цэргийн хоёр хүн зодсон, дараа нь шоронд харгалзагч нарт гурван удаа зодуулсан, нүүр гараа угаах саван оо ч өгөөгүй, би өглөө, өдрийн хоол идээгүй одоо надад хоол өгнө үү” гэж гуйсан гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших