Нууц мэдээллийн уурхай

Монголд ДОХ-ны халдвар тээгч эрийг найз залуу нь хөнөөсөн хэрэг гарчээ

Нийтэлсэн: 2015-01-20 04:06:45

ХДХВ-ийн халдавр тээгч, эмчийн хяналтанд явдаг эрэгтэйг найз залуу нь 9 удаа хутгалан хөнөөсөн хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ. Хохирогч хөгжмийн багш мэргэжилтэй агаад ХӨСҮТ-ийн ДОХ-ын хяналтанд явдаг, эмч авч уудаг, хяналт тавьдаг эмчийг нь Хулан гэдэг байсан гэнэ. Түүнийг Э.Ц гэдэг 29 настай залуу согтуурсан үедээ удлаа хэмээн шалтаглаж гэрт нь хөнөөжээ. Э.Ц-г хамаатан садан нь “уг нь ааш зан даруу гэрээсээ гардаггүй, ажлаа хийгээд л явж байдаг, хааяа Хайлаастад байдаг нэг найзындаа л очдог гэсэн өөр айлд очдоггүй, тэр нь эрэгтэй хүн байдаг, залгаад л дуудаад байдаг байсан, манай дүү Ц-д найз охин байхгүй, эмэгтэй хүнд дургүй. 2 жилийн өмнө бие нь өвдөөд групп авдаг болсон ямар өвчнөөр группэд орсныг нь мэдэхгүй” гэж тодорхойлж өгсөн гэнэ. Хэрэгтэн болсон явдлыг  “2013 оны 12-р сарын 31-ний 15 цагийн үед Э ахын ажил дээр нь очиж уулзаад хамт шинэ оноо гаргана гэж ярьсан байсан тул гэрт нь очиж ойр зуурын юм хийж байгаад 00 цагийн үед Э ах ээжийндээ болон ах дүү нарындаа орж шинэ оноо гаргачхаад нилээн согтуу орж ирсэн, би ч бас түүнийг хүлээж байхдаа том савтай пивоноос нилээн уусан байсан, орж ирэхэд нь би их удлаа гэж уурлаж маргалдаж байгаад гал тогооны шургуулгаас хутга аваад нуруунд нь нэг удаа хутгалсан эргээд харахаар нь гэдэсний хавьд нь хоёр удаа хутгалсан, цүнхэн дотор нь 4 ширхэг гар утас, 1 зургийн аппарат байсан, монетон бөгж, шкафан дотор нь байсан бичиг баримттай хавтсан дотроос нь 80.000 төгрөг байсныг нь аваад гэрийг гаднаас нь цоожлоод хашааных нь үүдний хажуу талаар нь давж гараад замаас такси бариад явж байхдаа гэрийн түлхүүрийг нь цонхоор хаясан…хамт ажиллаж байсан Г эгч дээр очиж пиво уусан…нэг мэдсэн чинь би эмийн сан дотор баахан эмэн дээр гишгээд байж байсан” гэж мэдүүлжээ. Тэрээр  хүний амь хөнөөчихөөд дараа нь 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 7 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Андууд” төвийн автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулах “Өргөө фарм” ХХК-ийн эмийн санд Д.Э-ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, танхайрах явцдаа бусдын эд зүйлийг эвдэж, нийт 1.795.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Зодуулсан эмийн санч тэр тухай “2014 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө ээлж солилцохоор 07 цагийн үед ажил дээрээ ирээд тооллого хийж байхад үл таних залуу манай ажил руу орж ирээд 100 төгрөг барьчихаад “Витамин” авъя гэж хэлсэн юм тэгэхээр нь би “манай эмийн санд 100 төгрөгийн үнэтэй Витамин байхгүй” гэж хэлсэн чинь “Чи миний хүссэн юмыг яахаар өгдөггүй юм бэ” гээд манай байгууллагын дотор хаалгыг онгойлгоод шууд орж ирээд миний гэдэс рүү өшиглөөд намайг үсдээд нүүрэн хэсэгт гараараа хамаагүй цохиод байсан, би цагдаа дуудах гэсэн чинь миний гар утас тэр залуутай ноцолдож байхад унтарсан байсан, тэгээд би арай гэж аргадаад гуйж байгаад гаргасан юм, гэтэл тэр залуу манай эмийн сангийн гадна вакум хаалганы шилийг хагалаад хаалга цөм өшиглөж орж ирэхэд зугтаж гарсан”  гэжээ.
 

 

NUUTS.mn
 
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших