Нууц мэдээллийн уурхай

Монгол залуу бетонд даруулахад “Чуйншайн” компаний хятад ажилчид инээгээд зогсож байжээ

Нийтэлсэн: 2015-01-20 03:18:01

Хятадын “Чуйншайн” компаний захирал, Сүхбаатар дүүргийн 12-р хороонд амьдардаг Дин Чуйн Шайн нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс О.Амгаланбаатар гэдэг монгол залуу маш хүнд бэртсэн хэрэгт буруутгагджээ. Монгол залуу нь СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангарьд” компаний хашаанд барилгын суурин доор суваг ухаж байгаад  дээрээс нь унасан бетон сууринд дарагдаж. Хохирогчийн мэдүүлснээр дээрээс нь бетон суурь гулсан унаж бүсэлхийгээ хүртэл даруулахад хятад ажилчид орилолдож инээлдээд хөдөлсөнгүй бол хамт ажиллаж байсан хоёр монгол нь арайхийн гаргаж авчээ. Тэндээсээ шууд “Очирваань” гэдэг эмнэлгэд очиход аппарат нь ажиллахгүй байна гэсэнд арга буюу Гэмтлийн эмнэлэг явах болж. Жолоо барьж байсан хятад хурдан явахгүй утсаараа яриад байсанд хохирогчийг авч явсан монгол хүн уурлан хэд цохиод авчээ. Гэмтэлд ирэх үед “Чуйншайн”-ны  Дин Чуйн Шайнтай хамтарч ажилладаг гэх Туяабаатар нь залууг бетонд даруулсан гэж хэлж болохгүй, жорлонгийн нүх ухаж байгаад шороонд даруулсан гэж хэл хэмээн тулгаж. Залуу тэр дагуу нь гэмтлийн эмнэлгийн цагдаа нарт хэлжээ. Гэмтэлд 7 хоног хэвтсэний дараа “Чуйншайн” компанийхан гарган авч нэг айлд хэвтүүлсэн гэнэ. “Чиний хөл аяндаа мэдээ орно, гол нь хүн амьтанд битгий хэл “хэмээн байлгаад байж. Гэсэн ч хөл нь мэдээ орохгүй байсанд арга хэрэглэн тэр айлаас  гарч өрөөсөн хөлөө чирэн явсаар хороо орж тэндээсээ эгч рүүгээ залгажээ. Эгч нь ирээд дүүгээ авч улмаар цагдаад хандсанаар монгол залуу бетонд дарагдсан хэрэг илэрсэн гэнэ. Энэ бүх хугацаанд ед “Чуйншайн”-ны  захирал Дин Чуйн Шайн алга болсон агаад баригдсан хойноо мөрдөн байцаалтанд “Туяабаатар намайг түр алга бол гэсэн, энэ асуудлыг зохицуулж өгнө хэмээн мөнгө авсан” гэж мэдүүлжээ. Шүүх энэ хэргийг саяхан шийдвэрлэж “Чуйншайн”-ны  захирал Дин Чуйн Шайныг нэг жил тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших