Нууц мэдээллийн уурхай

Засаг дарга Ж.Батсуурь иргэнээ “хулгайч, баасаа идсэн гуйлгачин” гэж доромжилжээ

Нийтэлсэн: 2015-01-20 02:29:24

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АН-ын ҮЗХ-д сонгогдоод тун баяртай яваа гэнэ. Харин эрхэм даргыг дээшээ дэвших бүрийд түүнд доромжлуулсан иргэд улам доошоо дарагддаг болж. Тус аймгийн эмнэлгийн байранд амьдарч байгаад хөөгдсөн иргэд Засаг даргаасаа 98 сая төгрөгийн хохирлоо нэхжилэн одоо болтол шүүхээр заргалдаж явна. Ж.Батсуурь төрийн эрх мэдлээр далайлган 2010 оны 9-р сарын 8-нд иргэн М.Энхбаатар нарын амьдарч байсан байрыг хүчээр нураажээ. Иргэдийг орох оронгүй болгосноос гадна хэвлэл мэдээллээр “хулгайч луйварчин” гэж тараан сэтгэл санааны маш их хохирол учруулсан гэж И.Энхбаатар шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж. Засаг дарга 2011 оны 2-р сарын 20-нд орон нутгийн телевизээр ярилцлага өгөхдөө түүнийг “залилан хийсэн” гэж ярьж.бүр түүнийгээ товхимол болгоод тараасан гэнэ. 2011 оны 12-р сарын 2-нд Ж.Батсуурьтай өрөөнд нь орж уулзсан биш “хулгайч баасаа идсэн гуйлгачин, муусайн гөлөгнүүд” хэмээн доромжлуулаад гарчээ. Засаг даргын захирамжаар газар албадан чөлөөлөх ажиллагаа явуулахдаа маш балмад аргаар хийгдсэн гэнэ. Байшин буулгах үед гэрийн эд хогшлыг нь шууд гадаа гаргаад хаяж байж. Үүнээс болж зурагт нь бороонд норон шатжээ. Дээвэрт хадгалагдаж байсан өвлийн хувцсаа ч авч чадалгүй нурангид даруулсан гэнэ. Энэ мэтээр хохирсон хэд хэдэн иргэн байдаг агаад эрх мэдэлтэй Засаг даргаасаа хохирлоо гаргуулахаар дөрөвдөх жилдээ шүүхийн босгыг элээж явна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших