Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо 94 сая төгрөгний өрөнд намын байрныхаа талыг алдахдаа тулжээ

Нийтэлсэн: 2015-01-19 04:20:24

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо нь “Шинэ барилга” компанид төлөх 94 сая төгрөгний өрөндөө хоёр давхараа алдах гээд хэрэг заргаа нэг тийш шийдэх бас энэ маапаанаа нууж хаах гээд бөөн юм болж байна. Ардын намын шат шатны дарга нарын ухаангүй бас урагшгүйг харуулсан энэ явдал 2001 оноос эхэлжээ. Тухайн үед нийслэлийн Засаг даргын 308 тоот захирамжаар зургаан дүүргийн одоогийн МАН-ын хороонд бөөнд нь конторын зориулалттай газар олгохоор болж. Үүний дагуу дараа жил нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Энхбаяр өөрөө хүсэлт тавин “Шинэ барилга” компаниар намын барилгаа бариулахаар гэрээ байгуулжээ. Компани 2002 оны зунаас батлагдсан зураг төсөл, техникийн нөхцлийн дагуу барьж дараа жилийн Наадамын өмнө хүлээлгэн өгчээ. Намын байраа албан ёсоор нээх ёслолд Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга Д.Энхбаяр, дэд дарга Д.Зундуй болон намын бусад дарга нар гээд 60 хүн оролцон нижгэр баяр болсон гэнэ. Сүхбаатар дүүргийн намын хорооны байрны санхүүжилтээс 94 сая төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг захиалагч болон гүйцэтгэгч тал харилцан тохирч гэрээ байгуулан зургаан жилийн дотор төлж барагдуулахаар тохирчээ. Хэрвээ гэрээний хугацаанд төлж дуусахгүй бол оронд нь намын байрныхаа нэг, хоёрдугаар давхрыг “Шинэ барилга”-ны өмчлөлд шижлжүүлнэ хэмээн гэрээний 2.2-д цагаан дээр хараар бичин тамгаа дарж. Үүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн боловч  Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо үлдэгдэл мөнгөө өгсөнгүй одоо болтол луу унжсаар иржээ. Энэ хооронд хор найруулахдаа авхаалжтай Ардын намынхан нүхээ малтсан хэд хэдэн ажиллагаа сэмхэн явуулаад амжиж. 94 саяыг төлөх гэрээт хугацаа дөхөөд ирэнгүүт  Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны барилгыг нийслэлийн намын хорооны өмчлөлд балансаас балансад шижүүлэх тогтоол гаргаад шилжүүлчихэж. Ингээд уг байр нь  Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны өмч биш болсон бусдын өмчлөлийн нэг, хоёрдугаар давхарыг танай компанид шилжүүлж өгч чадахгүй хэмээн “Шинэ барилга”-ын амыг таглах болж. Хуулийн янз бүрийн заалтыг гох дэгээ болгон сөргүүлэн тавьдаг гэнэ. Эхлээд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг гурван жил гэж хуульд заасан тул хөөн хэлэлцэх хугацаа чинь өнгөрсөн байна хэмээн бухаж гарчээ. Дээр нь энэ чинь ажлын хөлс л авах хэлцэл болохоос хөрөнгө шижлүүлэх гэрээ биш гээд гэдийгээд суучихдаг гэнэ. Сүүлдээ ерөөсөө манай Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо чинь бие даасан хуулийн этгээд биш, зөвхөн МАН л төлөөлөх учиртай, та нар эрх зүйн чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулсан тул хуулийн хүчингүй  хэмээн ширэн нүүр гаргажээ. Ардын намыг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх нь зөвхөн Тусгаар тогтнолын ордонд байрладаг “МАН”-д байдаг гэнэ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог удирдаж байхдаа “Шинэ барилга” компанитай энэхүү гэрээг байгуулсан Д.Энхбаяр нь хуулийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө  “дүүргийн МАН-ын хороо нь гадаад дотоодод ч бие даан гэрээ байгуулах, өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй, “Шинэ барилга” компанитай байгуулсан гэрээг одоогийн дүүргийн намын хороо биелүүлэх учиртай” гээд хэлчихсэн биш намынхандаа муу хэлэгдээд явж байгаа сурагтай. Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо нь байрныхаа ганц хоёрхон өрөөнд л ажлаа явуулдаг бусдыг нь түрээслэдэг тул ашиг олдог давхраасаа салахыг огтхон хүсэхгүй байгаа гэнэ. 
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших