Нууц мэдээллийн уурхай

“Хасбанк”-ны салбарын эхлэгч асан харилцагчаасаа 20 мянган юань залилсан хэрэгт холбогджээ

Нийтэлсэн: 2015-01-19 03:16:47

Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэсгэрт буюу олны ярьдагаар Нарантуул захын өргөтгөлийн салбарын эрхлэгч байсан Г.Г нь байнгийн үйлчлүүлэгчээсээ 20 мянган юань буюу 6 сая төгрөг зээлэх нэрээр залилсан гэх хэрэгт холбогджээ. Тэрээр Наадамын өмнөхөн машин авах гээд уг мөнгийг зээлсэн гэжээ. Гэсэн ч машинаа авч чадаагүй тул байшин барихдаа ашигласан гэж мэдүүлж.  Мөнгийг нь намраас эхлэн цувуулж өгсөөр үлдэгдлийг нь 2015 оны 1-р сарын 6-ны өдөр бүрэн төлж барагдуулсан агаад хохирогчийг залгахад нь утсаа авахгүй байсан нь үнэн гэдгээ хүлээжээ. Харин хохирогч Г.А нь уг салбарын байнгын үйлчлүүлэгч, харилцагч тул бие биенээ таньдаг байж. Зургаан сая төгрөг хүүтэй зээлээч гэхээр нь 20 мянган юаниа бэлнээр өгөөд баримт хийлгүүлж авчээ. Тохирсон хугацаандаа мөнгөө авахаар очтол амарсан байж. Утсаар ярихад ажилдаа ороод өгнө гэсэн ч удалгүй холбоогоо тасалж утсаа авахаа больжээ.Хайсаар гэр нь очтол хаалгаа ч тайлж өгөөгүй тул арга буюу цагдаад хандсан гэнэ.  Авсан мөнгөө төлж барагдуулсан тул шүүх Хас банкны салбарын эрхлэгч асаны хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. Аль ч банкны дотоод журамд ажилтнуудаа харилцагчаасаа мөнгө зээлэхийг хориглодог гэнэ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших