Нууц мэдээллийн уурхай

18 настай залуу цагдаа болж жүжиглэн бусдын машин хураагаад Дархан орчихоод иржээ

Нийтэлсэн: 2015-01-16 06:03:39

Дарханы 18 настай Ц.Э гэдэг залуу цагдаа болж жүжиглэн нэгэн иргэний машиныг хураагаад тэр унаагаараа төрсөн хот руугаа давхичихсан хэрэг гарчээ. Сэргэлэн залуу Орчлон хорооллын ил зогсоол дээр байсан М.З-гийн эзэмшлийн “Тоёото приус” машиныг  гарц хаалаа хэмээн “шалгахаар” очжээ. Цонхыг нь тогштол дотор нь хоёр хүн байж.  “Цагдаагийн ажилтан байна” бичиг баримтаа үзүүл гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хураан авч. “Чи согтуу байна уу” гээд гэрчилгээг нь хуйлаад жолоочоор нь үлээлгэж тоглож. Энэ завсардаа цонхоор нь гараа оруулаад түлхүүрийг нь авсан гэнэ. Бичиг баримт түлхүүрийг  би цагдаагийн ажилтан байна хэмээн хурааж аваад жолоочийг хамт байсан эмэгтэйтэй нь шалгана гээд хажууханд нь байсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс рүү дагуулаад явжээ. Үүдэнд нэг цагдаатай таарсанд “дэслэгч Билгүүн байна уу” хэмээн асууж нөгөө хоёртоо үнэмшил төрүүлсэн гэнэ. Жолоочийг эмэгтэйтэй нь хамт хэлтсийн үүдэнд үлдээгээд “эрүүлжүүлэх ороод ирье” гээд булан тойроод шууд нөгөө машин дээрээ очин асаагаад хөдөлж.  Хөдлөөд дэлгүүрийн хажууд  жолоочтой нь халз таарахад тэрээр гараа алдлан зам хаасан гэнэ. Гэтэл  “цагдаа” залуу зогсоогүй тул амиа хамгаалан замаас холджээ. Хүний машин авсан залуу шууд 22-ын товчоо руу давхиж тэндээсээ 20 мянган төгрөгөнд шатахуун хийгээд төрсөн хотын зүг давхижээ. Дарханд очоод найз нартайгаа уулзан машинаар зугаалж баахан явсан гэнэ. Мөн угаалгын газар оруулж цэмцийтэл нь угаалгасан аж. Машинаа алдсан иргэн тэр доороо цагдаад хандаж. Дарханы цагдаа нар Ц.Э-г хоёр хоногийн дараа олж баривчилжээ.  Шүүх цагдаа болж жүжиглэсэн залууг бусдын машиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэж үзсэн ч хөнгөн гэмт хэрэг тул хэргийг нь хэргэсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших