Нууц мэдээллийн уурхай

Д.Баясгалан М.Зоригт vs Л.Болд-2

Нийтэлсэн: 2015-01-16 03:10:09

“Бодь” группын үүсгэн байгуулагчид эхлээд “Бодь” нэрээ булаацалдаж муудалцсан бол дараа нь Бодь цамхагийнхан “Голомт” банкийг байрнаасаа хөөсөн. Энэхүү 14 давхар барилга нь анх баригдахдаа “Бодь  интернэйшнл” компаний өмчлөлд байжээ. Үүсгэн байгуулагчид түнжин хагарч хөрөнгөө хуваахад Л.Болд нь тус компанид эзэмшиж байсан хөрөнгөө нөгөө хоёртоо шилжүүлж хариу төлбөрт нь “Бодь цамхаг” компаний 85 хувийг авчээ. Ингэд энэ байр нь Л.Болдынх болж харин “Голомт” банк нь “зэвүү хүргэсэн” түрээслэгч болон хувирч. Цамхагийн 2-3-р давхарт “Голомт” банкны үйл ажиллагааны үндсэн нэгжүүд болох Санхүүгийн удирдлагын газар, Иргэдийн банкны газар, Санхүү аж ахуйн хэлтэс, Хүний нөөц, Хуулийн хэлтэс гээд салбар нэгжийн өдөр тутсын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байдаг голлох төв нь байрладаг гэнэ. Гэтэл 2014 оны 4-р сарын 15-нд “Бодь цамхаг”-аас албан бичиг ирж түрээсийн гэрээгээ энэ сарын 20-ны дотор шинэчлэн хийхгүй бол 21-ны өглөөний 10 цагаас эхлэн “Голомт” банк байрладаг 2-3 давхарт цахилгааны хязгаарлалт хийнэ хэмээн мэдэгдэж. Ингээд “дайн” эхэлжээ. Түрээсийн гэрээг шинэчлэн хийнэ гэдэг нь төлбөрөө нэмэгдүүлнэ гэсэн үг тул “Голомт” банкныхан татгалзаж хуучин гэрээгээ хүчинтэй гэж маргаж. Гэсэн ч “эзэн нь юмаа мэддэг” тул цахилгааныг  нь таслана гэж сүрдүүлснээс гадна “Голомт” банкны 3-р давхарт байрлах голын хаалга болон подвалын хонгилын гарцыг таглан тоосгон хана барьж эхэлж. Хавчигдсан банкныхан албан өрөөндөө ч орж чадахаа больсон тул арга буюу шинээр түрээсийн гэрээ байгуулах шаардлагад нь бууж өгч м2-ыг нь 80 мянган төгрөгөөр тогтоосон шинэ гэрээнд нь гарын үсэг зурсан гэнэ. Ийнхүү “Голомт” банкныхан “бидэнд хүч хэрэглэж аргагүй байдалд оруулан байж өндөр түрээсийн гэрээ байгуулсан” хэмээн одоо ч гэсэн гомдолтой явдаг гэнэ.

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших