Германы сургуулиуд гэрийн даалгавраас татгалзаж байна
Боловсролын түвшингээрээ дэлхийд тэргүүлэгч энэ гүрний ЕБС болон гимназиуд эхнээсээ гэрийн даалгавраас татгалзаж байна. Хойд Рейн-Вестфалин мужийн Элза-Врандштром гэдэг гимназид энэ оны эхнээс гэрийн даалгавар өгөхөө больжээ. Гимназийн удирдлага үүнийгээ сурагч нартаа урлаг спортоор хичээллэх цагийг нь нэмэгдүүлэх зорилгоор хийсэн хэмээн тайлбарлажээ. Хэдийн гэрийн даалгавар өгөхөө больсон ч сургууль дээрээ үзэх хичээлийг нь нэлээд нэмэгдүүлж. Мөн сурлагын хоцрогдолтой яваа хүүхдүүдэд гэрийн даалгавар өгдөг гэнэ.
NUUTS.mn