Нууц мэдээллийн уурхай

Сэргэлэн ажилтан даргынхаа цалин хасах захирамжийг засаад баригдсан хэрэг Хонгор суманд гарчээ

Нийтэлсэн: 2015-01-15 03:50:16

Цалингаас нь 330 мянган төгрөг суутгах гээд байхаар нь арга буюу даргынхаа захирамжийг зассан хэмээн Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-ын дарга Ч.Т мэдүүлжээ.  Тэрээр сумынхаа ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2014 оны 3-р сараас ЗДТГ-ын даргаар томилогдон ажиллах болж. Энэ бол том албан тушаал юм. Харин сумын засаг дарга Н.Лхагвасүрэн нь тамгын газрын даргаа муу ажилладаг гэж үнэлдэг байж. 2014 оны 7-р сард захирамж гарган цаг үеийн ажлын мэдээ тайлан муу гаргасан, ЗДТГ-ын ажилтнуудын ёс зүй, цаг ашиглалтанд тавих хяналтыг сулруулсан гээд тамгын газрын даргын үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж. Хоёр сарын дараа ахиад л Засаг даргын иргэдтэй уулзах журам болвсруулаагүй, ажилтнуудтайгаа уялдаа холбоо муутай ажилласан гээд сануулах шийтгэл хүлээлгэж.  Цалин хасах шийтгэлээр  тамгын газрын дарга 330 мянган төгрөгөө алдах тооцоо гарсанд тэрээр “янзлах” гэж оролджээ. Эхлээд Засаг даргатайгаа уулзаж шийтгэлээ эргэж хараач гэж гуйсанд “би чамайг хурцлах гэж байгаа юм” гээд хөдөлсөнгүй. Тэгэхээр нь цалин хасах захирамжийг нь бичиг хэргээс аваад өмнөх захирамжаа хүчингүй болгосугай гэсэн 3 дахь заалтыг нэмээд шинээр хэвлэжээ. Засаг дарга захирамж засагдсаныг мэдээд  хууль эрх зүйн ажилтан, бичиг хэргийн эрхлэгч нараа дуудан тогтоолгож бас баримт бичүүлж авжээ.  Одоогоор Ч.Т-г төрийн албанаас нь халсан агаад анхан шатны шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших