Нууц мэдээллийн уурхай

Дорнодын Засаг даргын зөвлөхийн хүүгийн компани МХГ-ын газрыг авчээ

Нийтэлсэн: 2015-01-15 03:10:06

Дорнод аймагт Засаг дарга С.Ганбат түүний зөвлөх Г.Болдбаатар нартай холбоотой том шуугиан дэгджээ. Аймгийн төвийн Тусгаар тогтнолын талбайн баруун талд орших А зэрэглэлийн бүсэд ордог газарт орон сууцны барилга баригдаад эхэлжээ. Гэтэл уг газар нь урьд нь аймгийн МХГ-ын өмчлөлд байсан гэнэ. МХГ нь албаны барилга, лаборатори, ажилчдын орон сууцыг барихаар тухайн газрыг авсан атал ийнхүү хувийн барилгын компаний мэдэлд орчихож. Газрыг мэдээж аймгийн Засаг даргын захирамжаар шилжүүлсэн байгаа. Харин МХГ-ын газрыг авсан компани нь аймгийн АН-ын “алдарт лидер”, Засаг даргын зөвлөх Г.Болдбаатарын хүүгийнх болж таарчээ. Засаг дарга С.Ганбат захирамж гарган төрийн байгууллагын газрыг “Тод сүндэрэл” компаний захирал Б.Түшигд өгсөн нь илэрч. Уг нь Засаг дарга зөвлөхийн хамт уг газрыг хэнд өгсөнөө хэлэхгүй нэлээд гүрийн бүр аймгийн ИТХ-ын хурал дээр хүртэл ам нээхгүй таг дуугай сууж нэлээд удаан тэссэн гэнэ.  Засаг дарга С.Ганбат, зөвлөх Г.Болдбаатар нар нь баз хүргэн аж. “Тод сүндэрэл” компаний орон сууцны барилга нь зөвлөхийн “Түшнээ” компаний байрны зүүн талд баригдаж байгаа нь аав хүү хоёрын барилга зэрэгцэн аймгийн төвийг “чимэх” хувь заяатай байжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших