Нууц мэдээллийн уурхай

“Өгөөж чихэр боов” архигүй баярын үеэр ажилчиддаа коктейль зараад цалингаас нь суутгадаг гэнэ

Нийтэлсэн: 2015-01-15 02:48:26

Сүүлийн үед төрийн байгууллага, аж ахуйн нэгж аялал зугаалга, баярын арга хэмжээг архигүй зохион байгуулах болсон нь сайшаалтай. Энэ талаар үндэсний үйлдвэрлэгч “Өгөөж чихэр боов” компани “тэргүүлж” байна. Үйлдвэрийн захиргаа нь “Архигүй спорт наадам” зохион байгуулдаг ч албан тушаалтнууд нь уг арга хэмжээний үеэр коктейль найруулж зараад ажилчдынхаа цалингаас суутгаж авдаг, үүнээс болж “хулгайн хэрэг” дэгдсэн гэнэ. 2014 оны 8-р сарын 15-нд үйлдвэрийн ажилчдын дунд зохион байгуулсан спорт аялалын наадамыг “архигүй” явуулахаар урьдчилан сануулсан гэнэ. Захиргаанаас үүрэг өгсөн тул архи шар айраг авч явсан хүн гарсангүй. Өдөр нь аялчихаад оройн нь галын наадам бүжиг болж. Энэ үед  мини-баар ажиллаж байсан гэж хүнсний технологич Б.Г баталжээ. Бүр хүний нөөцийн мэргэжилтэн Уранцэцэг эрхэлж байсан агаад яаж өгч байгааг нь асуухад зээлээр өгнө, дараа цалингаас нь суутгана гэсэн гэнэ. Ингээд Б.Г нь нэр дээрээ бичүүлээд төрсөн өдөр нь тохиосон хамт ажилладаг охиндоо ундаа авч өгч.  Ажилчиддаа “архигүй аялал” гэж зарлачихаад өөрсдөө мини-баар ажиллуулдаг захиргааны ажилтнууд нь тун ч овсгоотой аж.  Гэтэл аялалын дараа бөөн хэрэг дэгдэж. Б.Г-г баармэн хийж байсан хүний нөөцийн мэргэжилтэн Уранцэцэг дуудаж “20 мянгын үнэтэй ундаа бичүүлэлгүй авсан тул хулгай хийсэнд тооцно” хэмээн мэдэгдэж. Маргааш нь ахин дуудаад “чамайг хална, тушаал гаргана” гэсэнд сандарч цехийн мастер Нармандахдаа хэлэхэд тэр бол хулгай биш хэмээн тайтгаруулсан гэнэ. Ингээд шөнийн ээлжиндээ гарахаар ажилдаа иртэл харуул нь “чамайг ажлаас халсан тул битгий оруул гэж хүний нөөцийн ажилтан хэлсэн” гээд оруулаагүй аж. Захиргаа нь бүр хурал хийж “архигүй аялал” гэж зарлачихаад өөрсдөө коктейл найруулж зараад  цалингаас нь суутгаж байгааг архигүй эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж байна гэх үү эсвэл бизнес овсгоо гэх үү. Тухайн ажилтан нь нэр дээрээ бичүүлэн ундаа авсан атал  дараа нь хулгай гээд халж байгааг нь үзэхэд хүний мөсөөр тааруу л дарга нар “Өгөөж чихэр боов” компанид ажилладаг бололтой
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших