Нууц мэдээллийн уурхай

Р.Бурмаа сайдын “бурам” нь энэ…

Нийтэлсэн: 2015-01-15 01:26:34

Манай эрх баригчид үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж амладаг нь тоглоом хийж байгаа хэрэг гэдгийг ХХАА-ын сайд Р.Бурмаагийн гаргасан 20 мянган тонн улаан буудай импортлох тушаал харууллаа. Гэтэл ердөө хэдхэн хоногийн өмнө төрийн тэргүүнтэн  бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ хэмээн ам тангарагаа өгөх шахаж байсан. Дотоодын үйлдвэрлэгчидийн агуулахад өдгөө 70 мянган тонн буудай хадгалаастай байгаа. Гэтэл салбарын сайд нь гаднаас буудай авах шийдвэр гаргачихаад  гурван өөр хариулт хэлээд явж байгаа нь тариа мэддэггүй Ш.Түвдэндоржоос долоон дор хүн гэдгээ харуулж. Дотоодын үйлдвэрлэгчид эсэргүүцлээ илэрхийлэхэд тэрээр “үүнийгээ засна, энэ бол бодлогийн алдаа” гэж уриалгахан хүлээн авсан ч алдаагаа зассангүй. Дараа нь “энэ надад хамагүй, өмнө нь тэгээд шийдчихсэн юм байна лээ” гэж өөрөөсөө түлхсэн. Эцэст нь ерөнхий сайдын шийдвэр хэмээн ярьж яваа сурагтай. Талх идэж явсан болохоос тариа тарьж үзээгүй сайд хатагтайн тушаалаар дотоодын есөн компанид улаан буудай импортлох эрх олгожээ. Үүнээс өнгөрсөн жил нэлээд их хөрөнгө хаяж тариланчдаас буудай авсан “Од групп” 4200 тоннын зөвшөөрөл авч  Харин хамгийн их хэмжээтэйг оруулж ирэх зөвшөөрөл “Милл Хаус” компанид оногджээ. Энэ компаний эзэн хэн бэ гэдгийг олон нийт мэднэ. Р.Бурмаа сайд хэнд их “бурам” долоолгож байгаа нь тодорхой болсоноос гадна цаашдаа үндэсний хэдэн газар тариалангийн компанидаа шилний цаанаас “бурам” долоолгох “хатуу сэтгэлтэй эх” гэдгээ ч харуулж.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших