Орон нутгийн ИТХ-ын дарга нарын зодооноос…
Нийтэлсэн: 2015-01-14 04:08:27
Өнгөрсөн он оны 4-р сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга Д.Амгаланбаатар нь Азийн сангийн төлөөлөгч П.Цолмонбаатарын зүүн нүдэнд цохиж гэмтэл учруулсан хэрэг мөрдөн байцаалт, прокуророор хянагдаад өдгөө шүүхийн шатанд явж байна. Тэдний зодооны шалтгаан нь албан тушаалын томилгооноос эхтэй бололтой. Анх сумын Азийн сангийн төлөөлөгчийг сонгон шалгауруулах үед хоёр хүн өрсөлдсөнөөс “цаад газар нь өөр хүнийг” нь авсан хэмээн ИТХ-ын дарга мөрдөн байцаалтанд мэдүүлж. Ямар ч байсан П.Цолмонбаатарыг Азийн сангийн төлөлөгчөөр ажиллуулах бодолгүй байсан гэнэ. Түүнээс гадна Азийн сангийн төлөөлөгчөөр томилогдсоны дараа таван төрлийн ажлын төлөвлөгөө гаргаад сумын Засаг даргаар батлуулсан ч ИТХ-ын дарга Д.Амгаланбаатараар батлуулахгүй “том толгой” гаргаад яваад байж. Энэ нь мэдээж сумын ИТХ-ын даргад таалагдсангүй. Ингээд ажил танилцуулах үед дээрхи бухимдлаас үүдэлтэй маргаан гарч ИТХ-ын дарга нь “чи суманд ажил хийсэнгүй, өмнө нь 5 сая төгрөгийн төслөөр Иргэний танхим тохижуулж байна гэж чанаргүй юм хийсэн, чи ер нь ажил хийж чадах уу үгүй юу” гэх мэтээр хэрэлдсэн гэнэ. Харин Азийн сангийн төлөөлөгч “манай сангийн хамтран ажиллах тал нь сумын ЗДТГ юм, ИТХ харилцах гэвэл тамгын газраар дамжуулах ёстой, би Амгаланбаатар даргад ажлаа танилцуулж байтал би наад ажлыг чинь чамаас илүү мэднэ гээд хажууд ирэн багалзуурдсан, ажлын тайлангаа бичсэн цаасыг маань ураад хана руу шидсэн, чи эндээс юмаа аваад яв, манай сумаас зайл гэж хөөсөн, хариуд нь би энэ сумын иргэн тул хөөгдөж явахгүй гэтэл баруун гараараа миний зүүн нүд рүү цохьсон” гэж мэдүүлжээ. ИТХ-ын дарга тэр өдөр ЗДТГ-ын байранд Д.Батбаяр гэгчтэй морь ярингаа нэг шил архи уучихсан байсан нь мөрдөн байцалтаар тогтоогдож. Нүдэндээ гэмтэл авсан Азийн сангийн төлөөлөгч П.Цолмонбаатар нь нийт хохирол хэмээн 4.1 сая төгрөг нэхэмжилж. Харин анхан шатны шүүх ИТХ-ын даргыг бусдын бие махбодод санаатай гэмтэл учруулсан хэмээн 19.2 сая төгрөгөөр торгоод байна. Д.Амгаланбаатар нь 2001 онд Дундговь аймгийн тэргүүний ажилтнаар шалгарсан, Ардын хувьсгалын 80, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медальтай орон нутгийн төрийн том албан хаагч гэнэ.
NUUTS.mn