Нууц мэдээллийн уурхай

“Гудамж” төслийн ТУХ цалингаа бичиг хэргийн зардалд “нуудаг”

Нийтэлсэн: 2015-01-14 03:01:57

“Чингис” бондын мөнгөөр хотын төв, гэр хороолол,хурдны замын ажлыг хариуцан хэрэгжүүлэх “Гудамж” төсөл гэж бий. Энэ төсөл эхний ээлжинд 200 сая доллартой  тэнцэх 286 тэрбум төгрөг аваад байгаа.  “Фортуна” сайд асаны зохион байгуулсан ажлын  нэг онцлог нь “төсөл хэрэгжүүлэх нэгж” гэгч өөрөө их өндөр зардалтай байдаг гэнэ. “Гудамж” төсөл гэхэд л төслийн хяналтын зөвлөхийн зардалд 7.5 тэрбум, төслийн удирдлага зохион байгуулалтын зардалд 2.3 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж. Үүнээс өнгөрсөн оны байдлаар зөвлөх үйлчилгээний зардалд 3.1 тэрбумыг төсөл хэргжүүлэх нэгжийн зардалд 1.6 тэрбумыг зарцуулаад байгаа гэнэ. Ер нь “Чингис бонд”-ын хөрөнгөөр хэрэгжих төслийн нэгжийн ажилтан нь дунджаар 3.0 сая төгрөгийн цалин авдаг нь тогтоогдсон.  “Гудамж” төсөл  нь өөрийн гэх Төслийн удирдах хороотой.  Уг хороонд төслийн захирал Б.Батболдоос гадна “Шинэчлэлийн” Засгийн газрын Ерөнхий сайд асангийн ахлах зөвлөх Д.Батмөнх, татан буугдсан ЭЗХЯ-ны ТНБД, ЭХЯ-ний ТНБД нар орж. Мөн Газрын харилцаа, геодози зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, ЗТЯ-ны Стратеги төлөвлөтийн газрын дарга Б.Бямбажав, БХБЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр нарын дарга нар байжээ. ТУХ-ны гишүүд нь том төсөл  удирдсаны хувьд цалин урамшуулал авдаг агаад хэдэн төгрөгний цалин авсан нь санхүүгийн бүртгэлээс хайгаад олдохгүй байтал бичиг хэргийн зардал дунд “эвтэйхэн хийчихсэн” байсан нь илэрсэн гэнэ. Үүнээс гадна  “Гудамж” төслийн “Хурдны зам” дэд төслийн захирал нь хятад судлаач-орчуулагч, Хотын төв” дэд төслийн  захирал нь түүхч-философич мэргэжилтэй бол “Гэр хороолол” дэд төслийн захирал нь КҮДС төгссөн урлагийн хүн байдаг тухай ажилтнууд нь хачирхан ярьдаг гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших