Нууц мэдээллийн уурхай

Хөдөөний Засаг ноёдын хүрээлэл дунд болдог зодооноос…

Нийтэлсэн: 2015-01-14 02:20:23

Саяхан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амаланбаатар Хөдөө аж ахуйн газрын даргаа зодсон шуугиаг дэгдсэн. Ер нь асуудлыг гарын бүлээр шийддэг бичигдээгүй хууль орон нутагт тогтоод удаж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд Архангайн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ “зодуулсан” зөвлөхөө өмөөрч Тээвэр автозамын газрын даргаа халж байсан. Хэрэг явдал амралтын өдөр аймгийн төвийн “Тэнгис” бааранд хурган дарга нар архидсанаас эхэлжээ. Засаг даргын зөвлөх Батзориг  бас нэг “дарга” Нямдаваа нар аймгийн Тээвэр, автозамын газрын дарга Ж.Гурвантамирыг дуудсан гэнэ. Очиход нь зөвлөх нэлээд халчихаад өөр нэг “дарга” болох Эрдэнэбилэгтэй маргалдан нүүр лүү нь хоёр удаа цохижээ. Автозамын дарга зөвлөхийг баарнаас авч гараад бурууг нь хэлж уучлал гуйхыг шаардсанд “чи муу дуугай бай, ажлаас чинь халуулна шүү” хэмээн агсарч. Эмзэг газрыг маажсанд  дургүйлхсэн тул согтуу зөвлөхийг  хоёр сайн гэгч нь алгадаад хаясан биш хүн зодсон, төрийн албан хаагчын ёс зүй зөрчсөн хэрэгт унаж улмаар албан тушаалаа хүртэл алджээ. Учир нь урьдахь засгийн үеийн “үлдэгдэл” тул шинэ дарга нар түүнд таагүй ханддаг байж. Өмнө нь аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ өрөөндөө дуудан өөрийнхөө хүсэлтээр ажлаа өг хэмээн шахаж шаардаж байсан удаатай гэнэ. Болсон явдал тэр дороо аймгийн Засаг даргад хүрсэнд тэрээр шууд л зөвлөхийнхөө талд оржээ. Засаг даргын баталж байгаагаар зөвлөх нь санаандгүй баараар шагайтал тэнд Тээвэр, автозамын газрын дарга Ж.Гурвантамир нь ЗДТГ-ын хэсэг ажилтнуудтай зад архидаж байжээ. Төрийн албан хаагчын ёс зүй зөрчигдаж байгааг олж харсан зөвлөх Батзориг нь “та төрийн албан хаагчын хувьд энэ архидалтаа зогсоо,тарцгаа” гэсэн шаардлага тавьсан биш Автозамын даргад нүүрэндээ хоёр удаа дэлсүүлж. Маргааш нь зөвлөх нь нүд нь хөхөрчихсөн ажилдаа ирэхэд Засаг дарга нь шууд цагдаад ханд гэж зөвлөж. Мөн тэр даруйдаа ТАЗ-д бичиг явуулан “Тээвэр, автозамын газрын дарга Ж.Гурвантамирын олон нийтийн газар бусадтай маргаж, улмаар зодоон хийсэн явдал нь төрийн албан хаагчын ёс зүйг зөрчсөн эсэх” талаар шалгаж дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн гэнэ. Ийнхүү энэ явдал Автозамын газрын даргаа халах сайхан далим болж.. Гэхдээ зөвлөхийн нүд нь л хөхөрсөн болохоос өөр гэмтэлгүй байж. Прокурорын газар хүртэл гэмтлийн зэрэг нь тогтоогдохгүй байна гээд эрүүгийн хэрг үүсгэхээс татгалзсан бол цгдаа хүн алгадсан Ж.Гурвантамирыг 5000 төгрөгөөр торгоод энэ хэргийг хааж. Харин Ёс зүйн хороо Тээвэр, автозамын газрын дарга Ж.Гурвантамирыг архидан согтуурч улмаар  олон нийтийн газар танхайран бусдын эрх чөлөө, бие махбодод халдаж төрийн албан хаагчын ёс зүйг маш том зөрчсөн гэсэн  дүгнэлт гаргаад арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргадаа зөвлөсний дагуу халсан гэдэг.


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших