Нууц мэдээллийн уурхай

Эрдэнэтийн “Энэрэл” төвөөс хүүхэд зодсон гэх хэрэг ахин гарчээ

Нийтэлсэн: 2015-01-13 07:33:19

“Эрдэнэт” үйлдвэрийн харьяа хүүхдийн асрамж хамгааллын төв “Энэрэл” нь “Сэлэнгэ” амралтын төвд нь хаьяалагддаг. Өнгөрсөн оны хавар энэ төвийн багш Ц.Энхтуяа нь хүүхэд зодсон гэх шуугиан дэгдэж байсан. Хэрэгт холбогдсон багш тийм хэрэг болоогүй гэж  мэдэгдсэн бол Орхон аймгийн МХХ, Багшийн ёс зүйн хорооноос ажлын хэсэг гарч хэргийг шалган тухайн багшийг ахин боловсролын салбарт ажиллуулахгүй гэж Хүүхдийн төлөө газраас мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн зун ахин нэг багш нь хүүхэд зодсон гэх хэрэгт холбогдож энэ хэрэг нь шүүхийн шатанд яваа гэнэ. Тус төвийн багш В.У нь хүмүүжигч хүүхэд Б.Цэндийг хэл амаар доромжилж зодсон хэмээн “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын  баазын даргын тушаалаар ажлаасаа халагджээ. Багш мэдээж хүүхэд зодсон гэснийг эрс үгүйсгэж  дарга удирдлага нь хүүхдэд үг заан өгч хуулийн байгууллагад хандуулсан хэмээн заргалдаж байгаа аж.  Харин амралтын баазын захиргаа нь хүүхдэд гар хүрдэг нь батлагдсан гэж мэдүүлжээ. Багш В.У нь 2014 оны 4-р сарын 19-ны өдөр ээлжинд гарахдаа “Энэрэл” төвийн хүүхэд Б.Ц-г хэл амаар доромжилсон, 5-р сарын 24-ны өдөр төвийн хүүхэд У.Б-г бас хэл амаар дооромжилон өшиглөсөн зэрэгтээ амралтын баазын даргын 2014 оны 6-р сарын 6-ны өдрийн Б/33 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авхуулсан гэнэ. Гэсэн ч дутагдалаа засалгүй 2014 оны 7-р сарын 25-нд Б.Ц-г ахин хэл амаар доромжилж нүүрэн тус газар нь алгадсан тул ажлаас нь халсан аж. “Энэрэл” төвийн багш В.У нь үүнийг худал хэмээн заргалдаж  хүүхдэд шаардлага тавих үед  харилцан түлхэлцэж энэ үед Б.Ц орон дээр суусаныг л зодсон хэмээн мушгисан гэжээ. Багшийн яриагаар бол тухайн үед амралтын газар бэлтгэл хийж байсан С гэдэг багшийн секцийн тамирчид “Энэрэл” төвийн хүүхдүүдийг байрандаа дуудан гар хөлөө бариулж базуулдаг байсан гэнэ. Багш үүнийг нь л болиулах гэж шаардлага тавьсанаас л асуудал үүссэн болж таарчээ. 

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших