Халдлагийн дараа “Charlie Hebdo”-гийн захиалга 3 саяад хүрчээ
Нийтэлсэн: 2015-01-13 05:09:23
Лалын хэт үзэлтнүүдийн халдлагад өртсөний дараа долоо хоног тутмын хошин шогийн “Charlie Hebdo” сэтгүүлийн захиалга огцом өсөж бүр гурван саяд хүрсэн тухай редакц нь мэдэгджээ. Тэгвэл халдлагаас өмнөхөн 60 мянган хувь хэвлээд ердөө талыг нь борлуулж чаддаг байсан гэнэ. Хэдий дараагийн халдлагад өртөх аюултай ч сэтгүүлийн зураачид зөнч Мухамедийг шоглосон шинэ цувралын ажилдаа оржээ.
NUUTS.mn