Нууц мэдээллийн уурхай

Булганы эмнэлгээс оргосон хоригдлыг чонын үүрнээс барьсан гэнэ

Нийтэлсэн: 2015-01-13 03:21:28

Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн 40 настай, гурван жилийн хорих ялтай байсан Д.Баяндүүрэн нь аймгийн Цагдан хорих байранд хоригдож байхдаа мухар олгой ургаж эмнэлэг  хэвтсэн гэнэ. Улмаар 2014 оны 5-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгаас оргожээ. Энэ нь түүний цагдан хоригдож байхдаа оргосон хоёрдахь удаагийн орголт нь байж. Тэрээр “намайг мэс заслын тасагт ахлах ахлагч Э хянаж байсан, тэр орой 22 цаг 30 минутын үед хяналтгүй ганцаараа бие засахаар гараад эргэлтийн хаалга онгорхой байхаар нь гарч оргосон, хоёр хүүхэдтэйгээ уулзмаар санагдаад л оргосон” гэж мэдүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хоригдол оргосон тухай мэдээлэл аваад нийт бие бүрэлдэхүүнд түгшүүр зарлаж түргэн авчээ. Эмнэлгийн ойр хавийг нэгжиж санаад оргосон болохыг нь тогтоож. Өргөн хэмжээний эрлийн  үйл  ажиллагаа явуулсын үр дүнд дөрөв хоногийн дараа Орхон сумын “Их хайстай” гэдэг газрын хүрмэн чулуун дундах чонын үүрэнд унтаж байхад нь илрүүлж барьж авчээ. Хоригдлыг эрэн хайх ажиллагаанд гурав хоногийн хугацаанд нийт 36 албан хаагч ажилласан гэнэ. Тэд нарын өдрийн цалин болох 72 мянган, хоол хүнсний зардал 318 мянга, холбоо барьсан бэлэн байдлын утасны үнэ 10000, эрлийн ажиллагаанд сайн ажилласан ахлагч нарт олгосон өргөмжлөлийн үнэ 15000, шатахууны зарал 1.1 сая төгрөг гээд нийт 2.1 сая төгрөгийг оргосон хоригдлоос нэхэмжилжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших