Нууц мэдээллийн уурхай

Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга вэ

Нийтэлсэн: 2015-01-13 02:03:00


Иргэдийн эрх ашгийг улайм цайм зөрчиж, уландаа гишгэдэг нөхдүүд манай улсад хаа сайгүй байна аа. Үүний нэг тод жишээ бол Сонгинохайрхан дүүрэгт шар шаврын орд ашиглан, тоосгоны үйлдвэрлэл явуулдаг “Эрэл” компани.
Тэд иргэдийн суурьшлын бүсэд орборлолт явуулж, гэр хорооллын дундуур том машинаар тээвэрлэлт хийн иргэдийн амь нас, амар тайван байдлыг алдагдуулж байна.
Тэднийх хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж буй Монгол Кирамик хэмээх компанитайгаа үл ойлголцсоноос ийм байдал үүссэн хэмээн “гомдоллосон” гэх. Учир нь Монгол кирамик компани “манай замаар тээвэр хийлээ” хэмээн хэдэрлэж “Эрэл”-ийн тээврийн замыг хааж том машин авчирт тавьсаныг дүүргээс шаардаж байж холдуулсан байна. Гэтэл дахин хааж энэ хоёр компанийн үл ойлголцол гүнзгийрчээ. Үүнээс үүдэн тэд гэр хорооллын дундуур тээвэрлэлт хийх болсон нь өнөөдөр байдлыг ингэж хүндрүүлээд буй аж.
Тус газарт оршин сууж буй айл, өрхүүдийн хүүхдүүд хашааныхаа үүдэнд, гудамж талбайдаа тоглож, хичээл сургуульдаа сэтгэл тайван явах аргагүй болоод буй. Нэг ёсондоо эцэг эхчүүд нь хүүхдүүдээ нүдээ цавчихгүй харж л байхгүй бол “Эрэл” хэмээх “эрлэгийн илч”-ийн том машин доогуур орчих гээд байдаг “том” зовлонтой учраад удаж байгаа аж.
Харин үүнийг цэгцлэх зорилгоор дүүргийн удирдлагууд удаа дараа хууль ёсны шаардлага хүргүүлж, цэгцлэхийг оролдсон боловч хуулийн дээр суучихсан “хуудуутай” дарга нар нь хөдлөөгүй байна. Иймээс дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачлан долдугаар сард хуралдсан ИРгэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII нэгдсэн хуралдаанаараа “Эрэл” компанийн олборлолт явуулдаг Баянхошууны 7, 8, 11 дүгээр хороодыг нутаг дэвсгэрийн хамтран байрладаг “Найрамдал” хэмээн нэрлэгдэх түгээмэл тархацтай ашигт малтмал бүхий орд газраас иргэдийн амьдарч буй хэсгийг орон нутгийн тусгай хамтгаалалтад авсан байна. Гэтэл “Эрэл” компани дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандаад байгаа ажээ.
Ингээд энд “Эрэл” гэх “эрх танхи” компани “иргэдийн эрх ашиг гэж юу юм бэ” хэмээн “туйлж” суугаа сурагтай. Хэн ч харсан иргэд хохирч байгаа энэ үйлдлийг харин эрхэм хууль сахиулагчид хэрхэн шийдэхийг харах л үлджээ.
Иргэд, “Эрэл” хоёрын хэн нь шударга байна вэ.  

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших