Нууц мэдээллийн уурхай

Виржини арлын компаний ТУЗ-ийн гишүүн Г.Чинбат нь ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн эхнэр, Г.Өнөрсайхан нь санхүүгийн ерөнхий менежер Г.Наранцэцэгийн ээж байсан нь илэрчээ

Нийтэлсэн: 2015-01-12 08:32:12

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, М.Батболд,Д.Эрдэнэбат нарын нисэхэд нэг тэрбумын хохирол учруулсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. С.Батмөнхийг манай уншигчид мэдэх бол М.Батболд нь ИНЕГ-ын “Чингисхаан” ОУНБ-ын Программ сүлжээний инженер, Д.Эрдэнэбат нь ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлогийн газрын даргаар ажиллаж байж. Гэмт хэрэгтнүүд хуйвалдан доорхи аргаар нэг тэрбум илүү төгрөгийн онц их хэмжээний хохирлыг улсад учруулжээ. Засгийн газрын 2010 оны 11-р сарын 10-ны тогтоолоор батлагдсан хөтөлбөрийн дагуу ИНЕГ нь зоргчигч бүртгэлийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамжийн тендерийг дараа жил нь зарлаж “Азиател” компани ялжээ. Ялсан компани зорчигч бүртгэлийн иж бүрэн “vMUSE” программыг суулган хүлээлгэн өгч. Гэтэл ИНЕГ-ын дарга С.Батмөнх, тус газрын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбат нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж “Чингисхаан” ОУНБ-д “Зорчигч бүртгэлийн оператор”-ыг сонгон шалгаруулах нэртэйгээр Үнэлгээний хороог байгуулж даргаар нь Д.Эрдэнэбатаа томилжээ. Үүнээс гадна тендер зарлагдаагүй байхад “Электрон системс” компаниас С.Батмөнхийн нэр дээр гэрээ байгуулах, гэрээний төсөл хүргүүлэх албан бичгүүдийг явуулж байсан баримт гарч иржээ. Ингээд энэ тендерт М.Батболдын “Электрон системс” компани 100 хувийн саналаар ялж операторын эрхийг авчээ.  Ялагч тодорсоны дараа ИНЕГ-ын дарга С.Батмөнх нь 2012 оны 2-р сарын 27-ноос эхлэн гурван жилийн турш “vMUSE”  системэээр  бүртгүүлсэн зорчигч тутамд 4000 төгрөгийн хураамж төлөх нөхцөл бүхий гэрээг “Электрон системс” компаний захирал А.Баярцэцэг/М.Батболдын эхнэр/-тэй байгуулаад ердөө маргааш нь 300 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлжээ. Гэрээ байгуулсны нөгөөдөр нь 236 саяыг шилжүүлж. Энэ мэтээр дөрвөн удаагийн үйлдлээр “Электрон системс” компанид 1.062 тэрбум төгрөгийг хууль бусаар өгчээ. Мөнгөтэй болсон М.Батболдын ажил нь давхацсан тул тэрээр сүлжээний инженерийн ажлаасаа тэр дороо гарчээ. Өр ширээ цэгцэлсэний дараа гадаад дахь ажлаа амжуулахаар болж. ИНЕГ-ын дарга  С.Батмөнхийн 2012 оны 3-р сарын Б/65 тушаалаар Д.Эрдэнэбат, М.Батболд нар нь 3-р сарын 16-20-ны хооронд Хонгконг руу албан томилолтоор хамт явжээ. Гэтэл уг томилолтын материалд нь Хогконгийн талаас ирүүлсэн урилга, уулзалтын тов гэхээр баримт байсангүйн дээр томилолтын тайлан ч гаргаж өгөөгүй байжээ. Үнэндээ Д.Эрдэнэбат, М.Батболд нар шал өөр ажлаар буюу “Медиа Саммит Лимитед” гэдэг компаниа байгуулах ажлаар явсан аж. Тэд өөрийн биеэр заавал ч үгүй явах шаардлага гарсан нь гадаадад компани байгуулсан мөн банкинд данс нээсэнтэй холбоотойгоор гарын үсэг очиж зурах ёстой болж. “Электрон системс” компаний захирал М:Батболд нь Их Британийн харьяаны Виржини аралд хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж үүсгэн байгуулахдаа “Ананд энд Батзаяа” компаниас хууль зүйн туслалцаа зөвлөгөө авчээ. Шинээр байгуулагдах компанийхаа ТУЗ-д Г.Чинбат, Ч.Өнөрсайхан, М.Батболд, Д.Эрдэнэбат нарыг оруулахаар тогтсоноос Г.Чинбат нь ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн эхнэр, Г.Өнөрсайхан нь ИНЕГ-ын санхүүгийн ерөнхий менежер Г.Наранцэцэгийн ээж байжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших