Нууц мэдээллийн уурхай

Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаас өөр аргагүй гэнэ

Нийтэлсэн: 2015-01-12 07:24:34

УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн тодотголын хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эхийн одонгийн мөнгийг хасах гэж буйг эсэргүүцэж байгаа гэв. Харин оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмжийг сурлагын түвшинг харгалзуулан өгөх гэж байгааг дэмжиж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ. Энэ талаар мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "2015 оны төсвийн тодотголоос энэ Засгийн газрын өнгө төрх ямар байх нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар гадныханд болон дотоодын томорсон бүлэглэлүүдэд нээлттэй, иргэддээ хатуурхсан, залхуу Засгийн газар байх нь. Учир нь татварын бодлого, шинэчлэлийн талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Мөн бизнесийнхээ хүрээг тэлэх, орлогоо нэмэгдүүлэх талаар олигтой заалт оруулж ирсэнгүй. Харин иргэдийн төлөх татварыг нэмж, халамжийг багасгаж, эдийн засгаа аврана гэсэн бодлого баримталж байна. Тухайлбал, томоохон татвар төлөгч, онцгой албан татвар төлдөг компаниуд нэг долларыг 1450 төгрөгөөр тооцон улсад татвар төлдөг. Тэгвэл жирийн иргэн 1950 төгрөгөөр тооцон татвараа төлж байгаа" гэв. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаад ирсэн. Энэ үеэр орон нутгийн иргэд одонтой эхчүүдийн мөнгийг хасах, хүүхдийн мөнгийг танахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. "Иргэдэд олгодог халамжийн жаахан хэдэн төгрөгийг Засгийн газар хасах юм бол Бие даагчдын зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барихаас өөр аргагүй юм байна гэдгийг би орон нутгийн иргэдтэй уулзаад ойлголоо. Тэнд амьдрал хүнд байна. Жирийн иргэдийнхээ халаасруу гараа дүрэхээ болих хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн одонтой эхчүүд нэг жилд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилдээ 100 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө Ч.Сайханбилэгийн халааснаас гараагүй. Энэ бол байгалийн баялагаас хувь хүртэж байна гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд эдийн засгийн хямралаас гарахын тулд ийм арга замыг ирэлхийлж байгаа нь харамсалтай.  2015 оны төсвийг өмнө баталаад нэг ч өдөр хэрэгжээгүй байхад тодотгол нь орж ирж байна. Монгол Улсын түүхэнд ийм зүйл байгаагүй” гэлээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших