Нууц мэдээллийн уурхай

Төрийн ажлыг “хийдүүлэгч”

Нийтэлсэн: 2015-01-12 06:42:43

Монголын төрийн албан хаагчдыг нэгэн япон зөвлөх ихэд гайхсан гэдэг. “Танай төрийн албан хаагчид өглөө замын түгжрээнд хараал зүхэл тавин  ажилдаа маш их яарч ирдэг, тэгсэн мөртлөө ажилдаа ирчихээд зүгээр суугаад байх юм” гэсэн гэдэг. УИХ-ын гишүүд  чуулганы хуралдаа суухаа байгаад ичих зовохоо үл мэдэн таслаад алга болдог нь бүр дэндсэн. Тэгвэл хуралдаа суудаг ч тасалдаг хэдээс дутахгүй төрийн ажлыг гацаадаг хүн байна. Тэр нь Булганаас сонгогдсон МАН-ын Ё.Отгонбаяр гишүүн юм. Энэ зургаас харахад он дамжин гишүүний хийж байгаа ганц ажил нь тодорхой мэт. Тэр нь ном бичих аж. Эрхэм гишүүний “Талд ассан түймэр” гэдэг ном Баабарын “Нүүдэл суудал”-аас дутахгүй борлогдож байгаа  бас эрэлттэй байгаа тухай Ё.Отгонбаяр өөрөө бахархдаг. Тэгвэл тэр мундаг номоо төр  барилцах ажлын цагаас хумслан байж бичсэн болж таарч байна. Ингэж гишүүний ажлаа хийх нь бусад шигээ таслаад алга болдогтой ёстой “агаар нэгэн буй” биз. Төрийн ажлыг хорлож түмний итгэлээр тоглож байхаар гишүүний албаа өгөөд Баабартай өрсөлдөх ажилдаа шулуухан орвол яасан юм бол…
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших