Ким Кардашьян үрчлээтэхээс эмээж инээмсэглэдэггүй гэнэ
Нийтэлсэн: 2015-01-12 05:39:22
Топ-дива Ким Кардашьян болон загварын ертөнцийн Виктория Бекхэм нар байнга олны анхаарлын төвд байдаг шигээ байнга чухал царай гаргадаг бараг инээмсэглэдэггүй гэнэ. Саяхан алдарт Vogue сэтгүүл хоёр одоос энэ талаар нь асуужээ. Виктория Бекхэм энэ асуултанд маш ажил хэрэгч хариулж өгч “дэлхийн загварын ертөнцийн ажил хэрэгч хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээсээ болоод тэр бүрийд инээмсэглээд байдаггүй” гэжээ. Тэгээд л “хүйтэн төрхтэй гоо үзэсгэлэн” гэсэн алдар хүртсэн болж таарчээ. Гэхдээ хэдий гаднаа инээмсэглэдэггүй ч сэтгэл дотроо байнга инээж явдаг гэж нэмж хэлжээ. Харин топ-дива Ким Кардашьян “нүүрнийхээ залуу төрхийг удаан хадгалж үрчлээ тогтохоос сэргийлж сэтгэл хөдлөлөө барьж сурсан, ил гаргадаггүй тул инээмсэглэдэггүй” гэж хариулжээ. Хэдий заримдаа инээдэг ч тэр нь цөөхөн гэж тайлбар хийсэн гэнэ.
NUUTS.mn