Нууц мэдээллийн уурхай

Дархан-Уул аймгийн Тээвэр авто замын газрын дарга хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа халжээ

Нийтэлсэн: 2015-01-12 05:16:48

Өөрийн танил талаа ажилд авахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэн намайг халсан хэмээн Дархан-Уул аймгийн Тээвэр авто замын газрын ажилтан Д.А даргынхаа эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хүнд мэргэжлийн ажил хийж байгаад 2007 онд мэргэжлээс шалтгаах өвчний улмаас сонгсгол муудаж тахир дутуугийн зэргээ тогтоолгосон гэнэ. Дараа жил нь Дархан-Уул аймгийн Тээвэр авто замын газрын газарт диспетчерээр ажилд оржээ.  Анх орохдоо сонсголын бэрхшээлтэй гэдгээ хэлж байсан агаад энэ хугацаанд ажлаа үр бүтээлтэй хийж байгууллагын аваргаар хүртэл шалгарч байжээ. Өмнө нь түүнийг 2013 онд “эрүүл мэндийн шалтгаанаар” ажлаас нь халсан ч дараа нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орж байж. Гэтэл дарга Ж.Заяабаатар нь өөрийн танил талын хүнээ ажилд авахын тулд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж Д.А шүүхэд мэдүүлжээ. Мөн ажлаа өг хэмээн байнга дарамталж сэтгэлзүйн хүнд байдалд оруулсаар ирсэн гэнэ. Түүнийг удирдлагаас нь янз бүрээр дарамталсаар байгаад ажилдаа ямар нэгэн зөрчил гаргавал өөрийн биеэр хариуцана гэсэн баталааг хүртэл бичүүлж байсан гэж өмгөөлөгч нь баталж.  Хэрвээ эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа тэнцэхгүй байгаа бол Эмнэлэг хөдөлмөо магадлах комиссын дүгнэлт гаргуулж байж ажлаас чөлөөлөх ёстой байтал ийнхүү шууд халжээ. Эрхэм дарга Ж.Заяабаатар Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлд байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах үүрэгтэй гэдгийг мэддэг баймаар юм. Хэрэв халахдаа хүрвэл заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг халсан нь тэдний хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг болжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших