Нууц мэдээллийн уурхай

НАМОХ “Ялалтын чимээ”-тэй хамтарч ямар “оператив” ажиллагаа явуулах юм бол…

Нийтэлсэн: 2015-01-12 04:40:41

Монголын хуулийнхан гүйцэтгэх ажиллагааг ”оператив” ажиллагаа гэж нэрлэдэг. Гүйцэтгэх ажиллагаанд тагнаж чагнахаас эхлээд дагах мөрдөх, сөрөг мэдээлэл цуглуулах хувийн нууцад нь нэвтрэх гээд бүхнийг хамааруулж болно. Б.Амарсанаа даргатай НАМОХ нь “Ялалтын чимээ” гэдэг бүлгэмтэй хамтран ажиллахаар болж байгаа гэнэ. Хоёр тал 2016-17 оны бүх сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг ялалт байгуулахад дэмжлэг үзүүлэх, Ардын намын эрхэм зорилгыг оюутан залуусын дунд түгээх гэдэг ерөнхий нөхцөл дор хамтарч ажиллахаар тогтон санамж бичиг үзэглэхээр бэлэн болгоод байна. Нэр дэвшигчдийн сурталчилгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх дэмжлэг авах нь байдаг л зүйл. Гэхдээ “оператив акцуудыг боловсруулах, хэрэгжүүлэх” гэдэг эргэлзээ бүхий заалт байх юм.   Энэхүү “оператив акцуудын” цаана сэжиг бүхий ажиллагааг далдалж нууж байна гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. МАНАН нь залуучууд оюутны байгууллагыг “боксын бээлий” шиг ашиглаж ирдэгээрээ тун адилхан. Сөрөг хүчний нэр дэвшигчдийн зурагт хуудсыг урах, хурал цуглааныг үймүүлэх зэрэг “хар ажиллагааг”  залуучуудаар хийлгээд өөрсдөө ард нь үлдэхдээ сурамгай улс. Тэгвэл НАМОХ “Ялалтын чимээ” хоёр ямар “оператив акцуудын”талаар тохирсон юм бол… Тэгээд ч ялна гэдэгтээ бүр итгээд “Ялалтын чимээ” гэдэг нэр авсан бололтой…
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших