Нууц мэдээллийн уурхай

Боловсролын үнэлгээний төвийн захирал асан Б.Энхбат, Ж.Алтанцэцэг нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ-1

Нийтэлсэн: 2015-01-12 03:54:53

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон Боловсролын үнэлгээний төвийн захирал асан Б.Энхбат, нягтлан бодогч Ж.Алтанцэцэг нар нь хоюулаа Ховд аймгийн харьяат хүмүүс гэнэ. Дарга нягтлан бодогч хоёрыг урьдчилан бүлэглэн тохиролцож албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагын данснаас “Ай Ди Си” компаний дансанд 8 сая, 5 сая, 12 сая төгрөгийг, “Эдит” компаний дансанд нэг сая, “Урсгал Мөрөн” компаний дансанд 21 сая, “Ган-Асу” компаний дансанд 5 сая төгрөг гэх зэргээр нийт 52 сая төгрөгийг хувийн компаний дансаар гаргуулан авч завшсан, мөн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж “орон сууц авахад зориулж нэг удаагийн тэтгэмж олгох” тухай тушаал гарган Ж.Алтанцэцэгийн “Голомт” банкны дансанд 15 сая төгрөг шилжүүлэн авсан хэрэгт тус тус холбогдсон.  Харин шүүх хуралдааны явцад хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хоюуланг нь байгууллагын хөрөнгийг завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай гэж ялласан ч шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.  Шүүх хуралд доорхи мэдүүлэг өгөгдсөн гэнэ. Гэрч Ш.Энхтунгалаг нь “БҮТ-ийн нягтлан бодогч Ж.Алтанцэцэг намайг гуйж байгаад манай хүргэний “Урсгал мөрөн” компаний дансаар 21 сая төгрөг гаргуулж авсан, би Улаанбаатар банкнаас уг мөнгийг аваад БҮТ-ийн гадаа Алтанэцэгт аваачиж өгсөн,тэгэхэд гэрээ гаргаад надаар “Батцэцэг” гэдэг гарын үсэг зуруулсан, би дургүйцэхэд шалтаг тоочин гуйсан” гэж мэдүүлжээ. Харин БҮТ-ийн нярав Б.Нямсүрэн “Урсгал мөрөн” компанид мөнгө шилжүүлснийг мэдээгүй дараа нь ЭЦГ-аас шалгалт ирэхэд мэдсэн, ядахдаа лацыг нь нийлэхгүй яасан юм бэ гэхэд энэ компаний дансаар мөнгө гаргаж аваад захирал Энхбатад 16 төгрөгийг өгсөн, би 5 саяыг нь авсан гэж байсан, хурлын тэмдэглэл дээр намайг хэлсэнээр бичсэн зүйлийг би хэлээгүй, ерөөсөө тийм хурал болоогүй болно, байгууллагын хөрөнгөд тооллого хийх комиссын шалгалтаар 21 сая төгрөгний 7000 ширхэг лац дутсан, “Ган-Асу” компаниас 5 сая төгрөгийн UBS сервер худалдаж аваагүй” гэжээ. БҮТ-ийн мэргэжилтэн З.Мөнхзул “нэг удаагийн тэтгэмж олгох асуудал хэлэлцсэн хурал болоогүй” гэсэн бол М.Гантуяа нь “нягтлан бодогч Ж.Алтанцэцэгт байрны дэмжлэг үзүүлэх тухай ерөөсөө яригдаж байгаагүй” гэж мэдүүлжээ.  Харин захирал асан Ц.Энхбат нь “нягтлан бодогч Ж.Алтанцэцэг нь төрд 24 жил тасралтгүй ажилласан, мөн Завхан аймгаас манайд нэг орон сууцны квоттой ирсэн тул орон сууц авахад нь дэмжлэг үзүүлж 15 сая төгрөгийг тушаал гаргаж өгсөн” гэжээ./үргэлжлэл бий/

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших