Нууц мэдээллийн уурхай

НДЕГ-ын дарга Ц.Уртнасангийн нэр холбогдсон 430 саяын хахуулийн хэрэг-1

Нийтэлсэн: 2015-01-12 02:39:34

Оны өмнөхөн НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан нарын дөрвөн хүнийг төсвийн мөнгө угаасан хэргээр баривчилж одоо болтол цагдан хорьж байгаа. Тэгвэл нийгмийн даатгалын салбараас бас нэгэн том даргатай холбоотой шуугиан дэгдсэн нь НДЕГын дарга Ц.Уртнасан гэнэ. Энэ нь Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын албаны мэргэжилтэн З.Эрдэнэбат, хэрэгт холбогдох үедээ ХААИС-ын газар зохион байгуулалтын 4-р дамжааны оюутан байсан Ц.Зоригтбаяр нарын холбогдсон “Тэгүлэн хүлэг” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаан хад”-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайд зориулалтаар олгуулж тус компани захирал БНХАУ-ын иргэн Жин Гуанг/монгол нэр нь Алтангэрэл/-аас 430 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэг юм. Оюутан Ц.Зоригтбаяр нь уг хэрэгт шууд оролцоогүй ч уг мөнгийг дансаараа дамжуулснаас гадна АТГ-д гэрчээр мэдүүлэг өгөхдөө “уг мөнгийг З.Эрдэнэбат аваагүй, миний мөнгө, уг мөнгөөр хувьдаа байр, машин авсан” гэсэн хуурамч мэдүүлэг өгсөн хэрэгт холбогдоод байгаа аж. Энэ хэрэг 2011 оны үед гарсан бөгөөд тухайн үед НДЕГ-ын дарга Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн орлогчоор ажиллаж байжээ. Эрхэм дарга тэр үед Хятадын компанид газар олгох захирамжид гарын үсэг зурсан гэдгээрээ энэ хэрэгт холбогдож. Энэ хэрэг гарсаны дараахан нь НАХНХ-ын сайд С.Эрдэнэ 2012 оны 9-р сарын 28-нд тушаал гарган Ц.Уртнасанг НДЕГ-ын даргаар томилсон аж. Ц.Уртнасан даргын тухайд түүний газар олгох захирамж гаргасан болон хятад компаний захирал 430 саяын хахууль өгсөн хэргийн хооронд шалтгаант холбоо байхгүй гэдгээрээ хэрэгт шууд холбоотой нь тогтоогдоогүй гэсэн гэнэ. Бүр миний гарын үсэг биш гэж мэлзсэн бололтой. Гэхдээ ШШҮХ-гийн 2013 оны 11-р сарын 27-ны дүгнэлтэнд “Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Уртнасангийн 2011 оны 8-р сарын 12-ны өдрийн А-504 тоот захирамжинд Засаг даргын орлогч  Ц.Уртнасан гарын үсэгзураагүй” гэсэн бол дараа нь гарсан 12-р сарын 6-ны нэмэлт дүгнэлтэнд “Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 8-р сарын 12-ны өдрийн А-504 тоот захирамжинд Ц.Уртнасан гарын үсэг зурсан” гэсэн зөрүүтэй дүгнэлт тус тус гарчээ. Үүнийг нь үндэслэн улсын яллагч шинжээчийн дүгнэлт хоёр өөр гарсан байхад Засаг даргын орлогчоор ажиллааж байсан Ц.Уртнасангийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна хэмээн эсэргүүцсэн гэнэ./үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших