Нууц мэдээллийн уурхай

Л.Пүрэвсүрэн сайд ГХЯ-наас 30 хүн халжээ

Нийтэлсэн: 2015-01-12 02:05:03

ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн тодорхой чиг үүрэггүй албан тушаалыг цомхотгох болон албан үүргийн давхардалыг арилгах зорилгоор  нийтдээ 30 гаруй ажилтанг халсан нь шуугиан дэгдээгээд байна. ГХЯ-нд зохиомол орон тоог бий болгох явдал хэрээс хэтэрсэн нь Бодлого төлөвлөлт, судалгааны газарын хажууд яг зэрэгцүүлэн Гадаад бодлогийн нэгдсэн зохицуулалтын судалгааны төв гэж байгуулсанаас харагддаг. Нэрнээсээ л эхлээд нэг үүрэгтэй нь гэдэг тодорхой энэ хоёр том газар тус бүрд нь 10-13 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Ер нь сүүлийн хоёр жилд энэ яаманд зохиомол орон тоо бий болгох явдал хавтгайрсан. Яамын дэргэдэх ДБҮААГ-д л гэхэд 2-3 дэд даргатай агаад хоорондоо өрсөлдөөд сууж байдаг. Энэ яаманд нөлөөтэй УИХ-ын гишүүн, АН-ын  хоёр эрхэм нэг нэг дэд дарга оруулсан гэдэг. Мөн энэ газарт сургалтын менежер, чанарын менежер, өмчийн менежер гээд үл ойлгогдох албан тушаал олноороо бий болсон. Сургалтын үйл ажиллагаа явуулдаггүй атал сургалт хариуцсан менежертэй байх шижээтэй. Өмнөх сайд Л.Болдын  Л.Пүрэвсүрэнд аминлан захиад авч яваарай гээд байсан Дипломат академи гэж том газар бий. Мөн л гадаад харилцааны мэргэжилтэн бэлддэг бусад сургалтын байгууллагатай давхардсан үйл ажиллагаатай агаад тусдаа олон хүнтэй, байр офистой болсон нь жилдээ нэг тэрбум илүү төгрөгийн цалин, үйл ажиллагаа, халаалтын зардал ГХЯ-наас төлөгддөг тухай ажилтнууд нь ярьж байна. Л.Пүрэвсүрэн сайдын дотоод халаа сэлгээ нь гадаадад байгаа ЭСЯ, дипломат байгууллагад ч бас хүрч байж сая үр дүнгээ өгөх гэнэ. Учир нь тэнд өмнөх сайд, дэд сайд нарын гэх хүмүүс дэндүү олноороо байдаг сурагтай. Л.Болд сайдын туслах явсан Мөнхжаргал гэдэг залуу АНУ-д консулаар томилогдсоны дараа аав нь болох хүн аж ахуйн даргаар очиж байсан тухай ГХЯ-ныхан одоо болтол ярьж байна. Ийнхүү гадаад харилцааны мэргэжлийн ажилтнууд нь гадуурхагдсан энэ байдлыг шинэ сайд нь засаж залруулж эхэлжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших