Нууц мэдээллийн уурхай

“Хөх Монгол” компаний захирал Э.Энхбатад тулгасан хориотой ан, галт зэвсэг хадгалсан хэрэг нотлогдоогүй

Нийтэлсэн: 2015-01-09 02:56:24

Давж заалдах шатны шүүх  “Хөх Монгол” компаний захирал Э.Энхбатад оноосон ялын хэмжээг багасгаж таван сар болгосон нь үндэслэлтэй шийдвэр болжээ.  “Хөх Монгол” компаний захирал Э.Энхбатыг бизнесийн ертөнцөд амжилттай ажиллаж олон ажлын байр шинээр бий болгож үүнийхээ төлөө төр засгаас 2011 онд “Алтангадас” одонгоор шагнуулж байсныг тэр бүрий хүн мэдэхгүй байх. Б.Энхбатад тулгасан хэргийн нэг нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг арьсыг Баянзүрх дүүргийн Гацууртад байх өөрийн монгол гэрт, нөгөөг нь Хан-уул дүүрэгт байрлах “Хөх Монгол” компанийхаа албан өрөөнд тус тус хадгалсан гэх асуудал байсан. Э.Энхбат нь хориотой ан агнаагүй агаад ямар нэгэн байдлаар хулгайн ан хийгээгүй аж. Одоогоос арваад жилийн өмнө Монголд амьдарч байсан Чой Ду Хван гэдэг солонгос иргэн хүрэн баавгайн хоёр бамбарууш тэжээж байсан гэнэ. Хоёр жил тэжээгээд сүүлд нь цирк зэрэг байгууллага авахгүй болохоор нь БОЯ-нд хандахад устах чиглэл өгсөн гэнэ. Солонгос иргэн Чой Ду Хван нь баавгайн хоёр арьсыг Э.Энхбатад бэлэглэсэн аж. Хариуд нь чонын арьс бэлэглэж. Тэнгэр шүтдэг хүний хувьд баавгайн хоёр арьсаа шүтээний гэртээ хадгалдаг.байж. Уг гэрт нийт чонын 12, баавгайн хоёр арьс байдаг гэнэ. Тэгвэл баавгайн арьсыг бэлгэнд авсан 2001 оны үед Засгийн газрын баталсан хамаарал бүхий ховор амьтдын жагсаалтад хүрэн баавгай ороогүй байжээ. Энэ амьтныг саяхан буюу 2012 оноос л ховор амьтдын жагсаалтад оруулсан гэнэ. Нэгэнт өөрөө агнаагүй, бусдаас бэлгэнд авсан, бэлгэнд авсан үед баавгай нь ховор амьтдын жагсаалтад ороогүй зэргийг үндэслэн Э.Энхбатыг ховордсон ан амьтан агнасан хэрэг буруутгаж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл хүрэн баавгай агнасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ. Манай том компаний захирал, чинээлэг хүмүүсийн гэрт баавгайн арьс харагдаж л байдаг зүйл гэнэ. Мөн байлдааны зориулалттай винтов буу хадгалсан хэрэг нь ч нэгэн адил нотлогдолгүй хэрэгсэхгүй болжээ. Э.Энхбатын эцэг Гүнтийн амралтыг орос хүнээс худалдан авахад тэр бууг хувийн журмаар бэлэглэжээ. Дараа нь уг бууг “Хөх Монгол” компаний малчин чоно нохойноос малаа хамгаалах зорилгоор хөдөө ашиглаж байсан нь нотлогдож. Энэ мэт нөхцөл байдлаас үндэслэн Э.Энхбат яг өөрөө бууг ашилаж байсан эсэх нь тодорхойгүй, дээрээс нь бууг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээсэн этгээд мөн гэж үзэхэд учир дутагдалтай тул хууль бусаар галт зэвсэг хадгалсан нь хангалттай тогтоогдолгүй хэргийг мөн хэрэгсэхгүй болгожээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших