Нууц мэдээллийн уурхай

Өмнөх болон одоо үеийн дарга нарын бичгийн соёлын ялгаа…

Нийтэлсэн: 2015-01-09 01:57:13

Монголын өмнөх болон өнөө үеийн дарга нар наад захын бичгийн соёлоосоо эхлээд л тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс байсан гэдэг нь хоёр өөр даргын хоёр өөр цаг үед бичсэн бичгээс харагдаж байна. Хэдийн хаалттай дарангуйлалтай нийгэм гэж муулдаг ч социализмын үеийн дарга нар одоогийн “Ардын нам”-тай харьцуулашгүй жинхэнэ ардын хүүхдүүд байж. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж хэний ч дэмжлэг татаасгүйгээр цэвэр итгэл үнэмшил, хичээл зүтгэлээрээ сурж хүмүүжиж мэдлэг боловсрол олж авсан. Тэр үеийн дарга нар бичиг соёлын ямар өндөр боловсролтой хүмүүс байсан нь тухайн үеийн МАХН-ын УТТ-ны гишүүн асан Ч.Пүрэвжавын мэндчилгээнээс харагдаж байна. Хажуу дахь бичиг соёлтой хүнд үзүүлэхэд “ичмээр дамшиг” нь өнөөгийн залуу дарга нарын төлөөлөл гурван үеэрээ сайдын алба хашиж байгаа гэр бүлээс гаралтай АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Б.Болорын чуулганы хуралдаанаас явахын тулд “бүх  саналыг дэмжиж байна” гэсэн бичгээр гаргасан “санал” гэнэ. ГХ-ны дэд сайдаас гишүүн, УИХ-ын Байнгийн хорооны дарга хүртэл дэвшин ажиллаж байгаа залуу улчтөрч маань бичнэ гэдгийг “үзүүлээд өгдөг” аж. Бичгийн хэлбэр хэвээс нь харахад төрийн албан хаагчийн зайлшгүй эзэмших ёстой баримт бичиг боловсруулах нарийн чимхлүүр ажлаас ихээхэн хол хөндий явсан нь харагдаж байна. Түүнээс гадна ямар ч өөрийн гэх байр суурьгүй бололтой. Орж ирсэн бүх асуудлыг дэмждэг  байр суурьтай  хүн ТБХ-ны даргын чухал албыг хашиж байна гэдэг нь гүйцэтгэх засаглалынханд том олз биз дээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших