Шийдлийн Засгийн газрын сайд нар өрөөгөө 40 саяар тохижуулжээ
Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газрын сайд нар шийдчихсэн улс бололтой. Хэд хэдэн яамын сайд нар албан өрөөгөө тохижуулж засуулж байгаа гэнэ. Үүнд нь дунджаар 30-40 сая төгрөг зарцуулж байгаа сурагтай. Зарим сайд нар өмнөх сайдын сууж байсан сандалд суухгүй гэсэн тулд 5-10 сая төгрөгөөр шинээр “босс” сандал авч өгчээ. Мөн нэлээд олон яам өөрийн нэр лого бүхий үзэг бал захиалгаар хийлгэсэн гэнэ. Үүнд мөн л 4-5 саятөгрөг зарцуулсан тухай яриа дэгджээ. Хямралын үед төсвийн нэг ч гэсэн төгрөгийг хэмнэх ёстой ч сайд нар нь ийнхүү тарвалзаад эхэлжээ. Удахгүй шийдсэн сайд нарын анхны гадаад томилолтын зардал гээд баахан мөнгө төсвөөс гараад явна гэнэ..
NUUTS.mn