Нууц мэдээллийн уурхай

Хүчирхийлэх гэсэн хүүхнийхээ гутлыг зарах гэж яваад баригджээ

Нийтэлсэн: 2015-01-08 05:30:17

“Муу эрд халдага дараа” гэдгийг баталсан явдал Говь-Сүмбэр аймагт гарчээ.  Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, хувийн байрны … тоот хашаанд тус багийн иргэн, 44 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй  Ч.Батбаяр нь нэгэн эмэгтэйг хүчирхийлэх гэж дайрчээ. Хохирогч мэдүүлэхдээ “намайг танилындаа очихоор гарах гээд хашааныхаа гүйдэг хаалгыг онгойлготол нэг хүн зөрж орж ирээд шууд үсдээд зодсон, та юун хүн бэ гэхэд дуугарх юм бол ална шүү гээд үргэлжүүлэн зодсон, зодуулах үед хөхний мөрөвч тасарч унасан, хувцас тайлах гэхэд нь арай гэж мултраад гал түлдэг өрөөндөө ортол араас хөөгөөд ороод ирсэн, тэгээд гүйхэд саад болоод байсан өндөр өсгийтэй гутлаа тайлж хаяад гарч зугтааж чадсан, хажуу айлындаа ороод утсаар цагдаа дуудах гэтэл зугтаж явахдаа гар утсаа хаясан байсан, гарахаасаа айгаад тэр айлдаа хоносон, өглөө босоод хайсан боловч гутал, утас, ээмгээ олоогүй, хажуу айлын хүний утсаар цагдаад дуудлага өгчихөөд хүлээж байтал гэрээс залгаж чиний гутлыг нэг хүн зарна гээд явж байна, юу болсон бэ гэж ярьсан” хэмээн мэдүүлжээ. Эмэгтэй хүн хүчирхийлэхийг завдсан Ц.Батбаяр нь хаясан гутал ээмгийг аваад маргааш нь зарах гэж яваад дүү нартай нь халз таарч баригджээ.  Нэгэн эрэгтэй хүн гэрэлтдэг торонд гутал хийсэн явахаар нь санаандгүй хартал эгчийнх нь өмсдөг шар өнгийн элгэн өндөр өсгийтэй гутал нь мөн байсан тул таниад барьж авсан гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших