Нууц мэдээллийн уурхай

Бүлэг этгээд 1.1 тэрбумын үнэтэй алтыг гутлын улан доороо нуун хил гарах гэж байгаад баригджээ

Нийтэлсэн: 2015-01-08 05:09:59

Р.Г, Ч.Б, Г.М, Р,Г нарын дарвөн этгээд бүлэглэн 1.1 тэрбум төгрөгний үнэ бүхий 18 кг алтыг Замын-Үүдийн боомтоор нууцаар авч гарах гэсэн хэрэгтээ ял шийтгүүлжээ.  Тэд нарын толгойлогч нь Ч.Б гэгч байж. Түүнийг Эрээнд явж байхад нь Га гэдэг хятад хүн танилцаад Монголоос алт зөөх ажлын санал тавьж. Аваад ирвэл 1500 юань өгье гэсэнд тэрээр зөвшөөрчээ. Хятад монгол хоёр ажил хэргээ тохирон холбоо барих утсаа солилцож. Ч.Б-г Монголд ирсэн хойно дугаараа нууцалсан утаснаас залгаж Гагийн юмыг өгье гэжээ. Тэд Саппарогийн дэргэд уулзахад 40 орчим насны монгол хүн хар ууттай 18 кг алт өгсөн гэнэ. Ч.Б  нь Р.Г, Г.М, Р,Г нарыг алт гаргах ажиллагаандаа татан оролцуулж машинаар Замын-Үүд рүү хөдөлж. Шөнөжин явсаар өглөө үүрээр очсон гэнэ. Тэр даруйдаа алтаа 15 хэсэг болгон хуваагаад скочдон тус тусын гутлын улан доор хийж нуужээ. Га нь Хятадаас алтаа авангуутаа хамгийн эхний Эрээн-Улаанбаатарын галт тэргээр ирээрэй гэж сануулсан гэнэ.  Ч.Б нь 15-р вагоны 3-р купенд суусан бол нөгөөдүүлээ 14-р вагонд суулгаж. Гэсэн ч мэдээлэл авсан тагнуулынхан тэднийг шалган дээр саатуулан баривчилжээ.  1.1 тэрбумын үнэ хүрэх 18 кг алтын улсын орлогод хураажээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших