Согтуу залуу “Хаан” банкны АТМ-ыг эвджээ
Нийтэлсэн: 2015-01-08 04:44:20
Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах “Цайз” захын АТМ-ыг согтуу залуу эвдэлсэн хэрэг гарчээ. Хэрэгтэн Б.Ц нь мэдүүлэхдээ “хоёр найзтайгаа билльярд тоглож байгаад Сансар бааранд орсон, тэндээсээ Цайз зах явсан, АТМ-ээс мөнгө авах гэтэл мөнгө гарахгүй болохоор нь цохисон” гэжээ. Тэрээр цохиж хөлөөрөө жийн өшиглөснөөс АТМ-ын бүхээгийг эвдэн дэлгэцийг нь хагалж нийтдээ 751 мянган төгрөгийн хохирол учруулжээ. Банктай гэрээтэй ажиллдаг компани тэр даруй ирж засаж янзлаад хэвийн ажиллагаанд нь оруулсан гэнэ.
NUUTS.mn