Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн газрын наймаанд зуучлагч нь 300 сая төгрөг “унагасан” ч эцэст нь бүгдийг нь алджээ

Нийтэлсэн: 2015-01-08 03:28:29

10 жилийн хорих ял авсан ч суллагдаад байгаа УИХ-ын гишүүн Д.Дондог асаны хэргийн хомрогонд олон хүн өртсөнөөс тэдний дунд хоёрын зэрэг зуучлагч бас нэг цагдаагийн ахлах төлөөлөгч, нотариатч  байжээ. Д.Дондогт мөнгө өгөөд “газар захиалсан” компаний нэг нь “Меритон” байсан. Энэ компаний ар талд хятад хөрөнгө оруулагчид байжээ. “Сумбар” компаний захирал А.Батбилэгийг “Меритон”-ы Н.Даваанямтай уулзуулж өгсөн хүн нь С.Сарантуая гэдэг эмэгтэй байжээ. Тэрээр зуучилж өгсөнийхөө хөлсөнд нийт үнийн дүн болох 2.5 сая доллароос 150 мянгыг нь авах тохироотой байсан ч 50 мянган доллар л авсан гэнэ. Үүнийгээ ч мөрдөн байцаалтанд шударгаар хүлээж харин яасан ч буцааж өгөхгүй гэж “гүрийжээ”. Харин  нөгөө нэг зуучлагч нь болох Д.Ширнэндорж нь зуучлалдаа том ашиг унагасан ч эцэст нь том хохирч дуусжээ. “Ар монгол” компаний захирал Батжаргал “Америкаас 10 сая долларын хөрөнгө оруулалт татаж байгаа, 3-4 одтой зочид буудал барих газар хайж байна” гэсний дагуу хамаатан Зол-Од нь түүнийг “Сүмбар” компаний захиралтай холбож өгчээ. Зочид буудал барих гэсэн нөхрөөс газар олж өгнө хэмээн 950 мянган доллар авсан А.Батбилэг нь Н.Ширнэндоржид зуучлагч хийх санал тавьжээ. Гэхдээ зуучлалын хөлс өгөхгүй харин, дундаас нь ашгаа өөрөө гаргаж ав гэж. Тэгэхэд нь мань эр ашгаа гаргаж авах гээд сүүлдээ хамаг байдгаа алдан баларчээ. Н.Ширнэндорж 120 мянгатын дэргэдэх 1.8 га газрыг бүтээж өгөөч хэмээн Д.Дондог гишүүний туслах Д.Сайнбаярт хандаж. Ердөө долоо хоногийн дараа газар бүтсэн, мөнгөө бэлд гэсэн хариу аваад А.Батбилэгтэй уулзахад 600 мянган доллар өгье гэсэнд тухайн үеийн ханшаар 575 сая төгрөг, дээр нь 60 мянган доллар авчээ. Харин Д.Сайнбаяр нь 400 сая төгрөг нэхсэн нь зуучлагчид хамаагүй ашигтай тусан дундаас нь “их хэмжээний ашиг” унагах боломжтой болсон гэнэ. Ингээд Д.Дондог гишүүний туслахтай гэрээ хийн урьдчилгаа хэмээн 50 сая төгрөгийг нотариатаар батлуулан өгчээ. Дараа нь увуулж цувуулсаар  нийтдээ 400 сая төгрөг өгч харин үлдсэн 300 сая гаруй нь Н.Ширнэндоржийн “ашиг” болсон гэнэ. Тэр мөнгөөр мань эр туйлж өгчээ. 30 саяар “Форд ренжер” машин авч, хоёр өрөө байраа гурав болгон томруулж. 10 саяар хурдан удмын азрага, 1.5 саяар гурван гүү бас дээр нь 1.6 саяын ангийн дурантай чех карбин буу авсан гэнэ. Нэг үгээр хэлэхэд жийптэй, хурдан морьтой, ангийн буутай хотын догь эр болоод авч. Үлдсэн мөнгийг нь идээд уугаад дуусгасан гэжээ. Удалгүй сонгууль болж Д.Дондог гишүүн ялалт байгуулан УИХ-д орсон ч газраа бүтээж чадсангүй. Газар бүтэхгүй нь тодорхой болмогц гинжин холбоогоор бие биенээ цагдаад өгч эхэлжээ. “Ар монгол” компаний захирал Батжаргал нь А.Батбилэгийг хориулж байгаад 950 мянган доллароо буцааж авсан бол А.Батбилэг нь гарч ирээд “зөрүүгээ өг” хэмээн зуучлагч А.Ширнэндоржоо шахаж бүр цагдаад хүртэл өгч. Энэ хэрэг дээр ажилласан эдийн засгийн цагдаагийн төлөөлөгч нь урьд нь А.Батбилэгийн хэргийг шалгаж байсан тул бие биенээ таньдаг байж. Эдийн засгийн төлөлөгч газар зуучилсан  А.Ширнэндоржийг дуудаж байцаахад “Сумбар” компаний захирлаас мөнгө авснаа хүлээдэг, хохиролгүй болгож өгнө гэдэг гэнэ. Эрүүгийн төлөөлөгчид хэрэг илрүүлэх нь чухал байдаг бол эдийн засгийн төлөөлөгчид хохирол барагдуулах нь ажлын гол үзүүлэлт болдог аж. Энэ зорилгоор л “хохирлоо хурдан барагдуул” хэмээн сэжигтэн А.Ширнэндоржийг шахаж шаардсан болохоос А.Батбилэгтэй нийлэн айлган сүрдүүлж дарамтлаагүй гэж мэдүүлжээ. Зуучлал хийн дундаас нь ашиг унагаах гээд адаг сүүлд нь бүтэлгүйдсэн  А.Ширнэндоржид хохирлоо бүрэн барагдуулахгүй бол эрүү үүсэн цагдан хоригдох аюул нүүрлэж. Ингээд 300 саяын “зөрүүндээ”  томсгон засварласан  гурван өрөө орон сууц, өндөр үнээр авсан жийп, хурдан удмын азрага, гурван гүү, ангийн буугаа  А.Батбилэгийн өмчлөлд “үг дуугүй” шилжүүлж газар зуучлаад ”унагасан”  хөрөнгөө бүгдийг нь буцаан өгчээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших