Нууц мэдээллийн уурхай

“Арева Монгол” компани жирэмсэн эмэгтэйг ажлаас халжээ

Нийтэлсэн: 2015-01-08 02:52:44

Дорноговь, Сүхбаатар аймагт ураны хайгуул хийдэг “Арева Монгол” нь Францын төрийн өмчит “Арева” гурппын охин компани юм. Энэ компани байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж , нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч сайн засаглалтай гэж өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл үнэн хэрэгтээ компаний засаглалын ёс зүйгүйн дээр Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж байдаг нь жирэмсэн эмэгтэйг ажлаас халсан явдал нь баталжээ.  Тус компаний олон нийттэй харилцах албаны ажилтан эмэгтэй Н.Б нь өнгөрсөн онд бие давхар болжээ. Жирэмсэн болсон гэдгээ мэдэгдсэнээс хойш компаний удирдлагаас хандах хандлага эрс өөрчлөгдөж ажлаар дарах, ачааллыг нь нэмэгдүүлэхээс гадна халах өө сэв хайгаад эхэлсэн гэж хохирогч эмэгтэй баталжээ. Эцэст нь тодорхой шалтаг гарахгүй болохоор нь ажлын гүйцэтгэл муу, ажлын цаг баримтлаагүй гэсэн үндэслэлгүй ерөнхий шалтгаанаар гүйцэтгэх захирал нь тушаал гарган халсан гэнэ. Ажлаасаа үндэслэлгүй халагдсан эмэгтэй хууль дүрмийн дагуу шүүхэд хандахад Монголын бус гадаадын хуулийг дагадаг энэ компаний удирдлага арга буюу бууж өгчээ.  Ажилгүй байсан үеийн цалин болон буцалтгүй тусламж өгөхөөр амлаж  “барьцаалсан” дипломны ажлын эх хувийг нь хүртэл эргүүлж өгөхөөр болсон гэнэ. Хөдөлмөрийн хуулиар жирэмсэн эмэгтэйг ажлаас халах, орон тооны цомхотголд оруулахыг хатуу хориглодогоос гадна эргээд ажилдаа орох хүртэл нь ажлын байрыг нь хадгалах үүргийг ажил олгогчидод даалгасан байдаг. Харин эн бүх хуулийн заалт “Арева Монгол”-д хамаагүй бололтой.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших